Монгол үндэсний өдөрлөгүүд нисэх буудалд зохион байгуулагдана

2023.08.13
840 уншсан

Монгол үндэсний онцлогийг харуулсан өдөрлөгүүд “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудалд зохион байгуулагдана.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох” жил болгон зарласантай холбогдуулан “Nas Summit-2023” контент бүтээгчдийн их чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус арга хэмжээнд дотоодын болон олон улсын 1000 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Монгол улсруу чиглэсэн томоохон контент бүтээх, манай улсыг сурталчлах арга хэмжээ болох юм.

Олон улсад аялалын контент бүтээдгээрээ алдартай, NUSEIR YASSIN болон бусад зочид 8 сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд ирж, 21-ний өдрөөс 23-ны өдрүүдэд буцна.

Энэ хүрээнд тус өдрүүдэд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Монгол үндэсний хувцасны үзүүлбэрүүд, Морин хуурын тоглолт, Монгол бүжиг бүхий угтан авах арга үдэн гаргах хэмжээнүүдийг зохион байгуулна.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 11 - 06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

11 дүгээр сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Төв аймгийн нутгаар нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, Улаанбаатар-Чингис хаан ОУНБ руу зорчих авто замд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж

2025 - 11 - 05

НИСЭХ БУУДЛЫН “ХӨӨРЧ БУУХ ЗУРВАСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГ” ХУРАЛДЛАА

аэродромын хөөрч буух зурвас, явгалах замууд, апрон, агаарын хөлгийн зогсоолуудын ашиглалт болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр санал дэвшүүлж, тулгамдаж буй асуудлуудад санал солилцож, шийдвэрийн арга хэмжээг тодорхойлон, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

2025 - 10 - 22

НИСЭХ БУУДЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ VI ДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНД

Өвөл, зуны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлт болон хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

Бусад мэдээлэл