ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025.09.16
566 уншсан

“Чингис Хаан” Олон улсын нисэх буудал нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах, осол гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах бэлтгэлийг хангах зорилгоор олон улсын болон үндэсний стандартын дагуу тогтмол дасгал, сургуулилт зохион байгуулдаг бөгөөд 2025 оны 9-р сарын 11-ний өдөр “Агаарын хөлгийн осол, зөрчил” сэдвийн хүрээнд бүрэн хэмжээний дасгал сургуулилтыг амжилттай зохион байгуулж, нийт 13 байгууллагын 500 гаруй алба хаагч, ажилтан оролцлоо.

  • Тус дасгал сургуулилтад оролцсон байгууллагууд:
  • Хилийн цэргийн 0218 дугаар анги
  • “Чингис Хаан” ОУНБ дахь Гаалийн газар
  • Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтэс
  • Тагнуулын ерөнхий газар
  • Гадаадын иргэн, харьяатын газар
  • Төв аймгийн Аврах, гал унтраах 24-р анги
  • Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг
  • Төв аймгийн Цагдаагийн газар
  • МИАТ ТӨХК, Аэро Монголиа ХХК, Хүннү Эйр ХХК
  • ИНҮТ ТӨХХК-ийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба
  • ИНҮТ ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба

Энэхүү сургуулилт нь байгууллагуудын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулалт, шуурхай ажиллагааг бодит нөхцөлд туршин сайжруулах, алдаа дутагдлыг олж тогтоон залруулах чухал ач холбогдолтой дасгал сургуулилт боллоо.

Дасгал сургуулилтад идэвхтэй оролцож, хамтран ажилласан бүх байгууллага, алба хаагч, ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!

 

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 11 - 06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

11 дүгээр сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Төв аймгийн нутгаар нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, Улаанбаатар-Чингис хаан ОУНБ руу зорчих авто замд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж

2025 - 11 - 05

НИСЭХ БУУДЛЫН “ХӨӨРЧ БУУХ ЗУРВАСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГ” ХУРАЛДЛАА

аэродромын хөөрч буух зурвас, явгалах замууд, апрон, агаарын хөлгийн зогсоолуудын ашиглалт болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр санал дэвшүүлж, тулгамдаж буй асуудлуудад санал солилцож, шийдвэрийн арга хэмжээг тодорхойлон, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

2025 - 10 - 22

НИСЭХ БУУДЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ VI ДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНД

Өвөл, зуны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлт болон хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

Бусад мэдээлэл