Компанийн тухай
"Чингис хаан" Олон улсын нисэх буудал нь Иргэний нисэхийн дүрэм ИНД-139 “Аэродромын гэрчилгээжилт” –ийн дагуу гэрчилгээжсэн
олон улсын нисэх буудал юм. Нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийг “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК хариуцан ажиллаж байна.
Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд “Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх Концессын гэрээг Монгол Улсын Засгийн газартай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үзэглэсэн.
Та “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл байгууллагын вэб хуудсаар зочилно уу.