“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН АЭРОДРОМЫН ХУРААМЖУУД
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН
АЭРОДРОМЫН ХУРААМЖУУД
Агаарын хөлгийн операторуудад ногдуулах аэродромын үйлчилгээний хураамжуудыг дараах хэлбэрээр тогтоосон. Үүнд:
(а) Буултын хураамж
(б) Агаарын хөлгийн зогсоолын хураамж
(в) Зорчигч үйлчилгээний хураамж
(г) Хүзүүвчний хураамж
(д) Тээш дамжуулах системийн хураамж
(е) Зорчигчийн аюулгүй байдлын хураамж
ТӨЛБӨР, ХУРААМЖ
№ |
Хураамжийн нэр |
Хэмжээ |
|
||
1. |
Олон улсын нислэгт (600 милээс дээш холын зайн нислэг) |
18 ам.доллар (тонн тутамд) |
2. |
Олон улсын нислэгт (600 милээс дотогш ойрын зайн нислэг) |
17,000 төгрөг (тонн тутамд) |
3. |
Орон нутгийн нислэгт |
5,500 төгрөг (тонн тутамд) |
(б) Агаарын хөлгийн зогсолтын хураамж |
||
1. |
50 ба түүнээс доош (Хөөрөлтийн дээд хүндийн жин) |
130 төгрөг (тонн/цагт) |
2. |
51-100 (Хөөрөлтийн дээд хүндийн жин) |
260 төгрөг (тонн/цагт) |
3. |
101 ба түүнээс дээш (Хөөрөлтийн дээд хүндийн жин) |
390 төгрөг (тонн/цагт) |
(в) Зорчигч үйлчилгээний хураамж |
||
1. |
Олон улсын зорчигч |
Зорчигч бүрээс 25 ам.доллар |
2. |
Орон нутгийн зорчигч |
Зорчигч бүрээс 5,500 төгрөг |
3. |
Дамжин өнгөрөх зорчигч (олон улс хоорондын) |
Зорчигч бүрээс 12.5 ам.доллар |
(г) Хүзүүвчний хураамж |
||
1. |
Нислэг тутамд 200 ам.доллар (эхний 2 цагт) Нислэг тутамд 40 ам.доллар (дараагийн 30 минут тутамд) |
|
(д) Тээш дамжуулах системийн хураамж |
||
1. |
Олон улсын нислэгт |
Нислэг тутамд 168 ам.доллар |
2. |
Орон нутгийн нислэгт |
Нислэг тутамд 190,000 төгрөг |
(е) Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээний хураамж (зөвхөн олон улсын нислэгт) |
||
1. |
Зорчигч тутамд 5 ам.доллар |
Тэмдэглэл: Зогсоолын хураамжийг Чингис хаан ОУНБ-д эхний 2 цагт ногдуулахгүй. Зогсоолд зогссон хугацааг буулт хийсэн цагаас нисэн гарсан цаг хүртэлх нийт хугацаанаас 15 минут хасч тогтооно.
Тэмдэглэл: Дараах зорчигчдыг Зорчигч үйлчилгээний хураамжаас чөлөөлнө.
- Дипломат паспорттай албан ажлаар явж байгаа зорчигч
- Албан ажлаа гүйцэтгэж байгаа нисэх бүрэлдэхүүн
- Ослын буулт хийсэн агаарын хөлгийн зорчигчид
- Транзит зорчигчид (24 цагийн турш)
- 0-2 насны зорчигч
Тэмдэглэл: Дараах зорчигчдыг Зорчигчын аюулгүй байдлын үйлчилгээний хураамжаас чөлөөлнө.
- Албан ажлаа гүйцэтгэж байгаа нисэх бүрэлдэхүүн
- Ослын буулт хийсэн агаарын хөлгийн зорчигчид
- 0-2 насны зорчигч
Тэмдэглэл: Орон нутгийн нислэг үйлдэх үндэсний болон гадаадын агаарын тээвэрлэгчдэд үзүүлэх дээрх аэродромын үйлчилгээний хураамжуудад нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) нэмж тооцно.
Тэмдэглэл: Нислэг эхлэхээс ажлын 1 өдрийн өмнө хүсэлтээ ирүүлсэн захиалгат нислэг үйлдэх гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгүүдэд үзүүлэх үйлчилгээний хураамж 50 хувиар нэмэгдэнэ.
Тэмдэглэл: “Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээ, үйлчилгээний орлогыг зарцуулах журам”-ын 5 дугаар бүлэгт заасны дагуу дараах төрлийн нислэгийг нисэх буудлын үйлчилгээний төлбөр, хураамжаас чөлөөлнө. Үүнд:
- Эрэн хайх, авран туслах нислэг;
- Агаарын хөлөг хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн эсхүл ослын буулт;
- Шалгалтын нислэг (Холбоо навигаци, гэрэл суултын тоног төхөөрөмж, агаарын хөлгийн болон нислэгийн журам зохиох гм.);
- Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үйлчилгээний төлбөр хураамжаас чөлөөлөгдсөн нислэг;
Төлбөрийн хэлбэр:
Хуваарьт нислэгүүдэд ногдуулах бүх хураамжуудыг сар тутам, Хуваарьт бус нислэгийн хураамжийг нислэг тутам “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн нэгжээс явуулсан нэхэмжлэлийн дагуу төлнө.