card

Нийтлэг асуулт & хариулт

Тухайн орон руу нэвтрэх үед доод тал нь нисэх өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой. Мөн аялалд явахдаа паспорт болон билетийн хуулбарыг тусдаа хийж авч явна уу.

Хүүхдийг хил нэвтрэх эрхийн баримт бичиг / гадаад паспорт/-ээс гадна дараах баримт бичгийн аль тохирохыг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх бөгөөд зөвхөн Монгол Улсаас гарах чиглэлд хамаарна. 2.1.1 Эцэг эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл цахим лавлагаа/ 2.1.3 Эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл; 2.1.4 Олон улсын уралдаан, тэмцээн, урлаг соёлын бусад арга хэмжээнд оролцуулах бол хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын /нэгжийн/ зөвшөөрөл; 2.2 Энэ журмын 2.1.3-д итгэмжлэлд хүүхдийн өөрийнх нь болон хамт явах хүний зорчих улсын хүчинтэй виз, бичгээр гаргасан үндэслэл бүхий тайлбарыг хавсаргасан байна. Тухайн хүүхдийн эцэг эх нь гадаадад байгаа бол Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн итгэмжлэл байна. 2.5 Хүүхдийн хамт хил нэвтэрсэн этгээд нь хүүхдийг гадаад улсад үлдээсэн тохиолдолд гадаад улсад байгаа эцэг эх болон бусад хүлээн авсан хүний баримт бичгийн хуулбар, хүүхдийг хүлээн авсан тэмдэглэл, хаяг, холбоо барих утасны дугаар цахим шуудангийн хаягийн мэдээлэл зэргийг авчирна.

Хэрэв таны хүүхэд 18 нас хүрээгүй бол та заавал хүүхдийг тань харгалзан авч явах хүнд нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх хийлгэх шаардлагатай.

Нисэх буудлын ачааллаас шалтгаалж зорчигч нислэг эхлэхээс 3 цагийн өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж гаалийн үзлэг, зорчигчийн билет ба тээшийн бүртгэл болон паспортын шалгалтанд орох ёстой. Хэрэв цагийг тулгаж очих бол өөр олон нислэгүүд давхацсан байдаг ба үүнээс болж бүртгэл дээр удаан дараалал хүлээснээс болж хоцрох тохиолдолд орох магадлалтай шүү.

Нисэх буудал дахь үйлчилгээ явуулж буй байгууллагын мэдээллийг www.******.gov.mn веб сайт мөн тус байгууллагын веб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Зөвхөн гэрийн тэжээвэр нохой, муурыг тээшний зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй тохиолдолд бүртгэгдсэн болон гар тээш хэлбэрээр тээвэрлэх үйлчилгээ үзүүлнэ.

Гар тээш хэлбэрээр агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэх:

  • Тухайн гэрийн тэжээвэр амьтны жин зориулалтын савтайгаа 5 кг – аас хэтрэхгүй, савны урт х өргөн х өндөр 3 талын нийлбэр хэмжээс 115 см–ээс хэтрэхгүй. Сав нь мод, төмөр, хатуу хуванцар зэрэг зориулалтын бат бөх материалаар хийгдсэн, чөлөөтэй амьсгалж хөдлөх боломжтой байна.
  • Суудал захиалга их байгаа тохиолдолд бүртгэлийн явцад таны гэрийн тэжээвэр амьтныг агаарын хөлгийн ачааны тасалгаанд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх магадлалтайг анхаарна уу.

Бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх:

  • Гэрийн тэжээвэр амьтны жин зориулалтын савтайгаа 32 кг, савны урт х өргөн х өндөр 3 талын нийлбэр хэмжээс 158 см-ээс хэтрэхгүй байна.
  • Сав нь мод, төмөр, хатуу хуванцар зэрэг зориулалтын бат бөх материалаар хийгдсэн, чөлөөтэй амьсгалж хөдлөх боломжтой байна.
  • Нэг саванд 2 хүртэл гөлөг, муурын зулзага байж болох ба савандаа чөлөөтэй хөдөлж, байрлаж болохоор байна.
  • Дагалдах хүнгүй аялж буй хүүхдэд гэрийн тэжээвэр амьтан авч аялахыг зөвшөөрөхгүй.
  • Зорчигчийн авч яваа гэрийн тэжээвэр амьтныг үнэгүй тээвэрлэх тээшний жинд хамааруулахгүй ба тусгай тарифаар тээвэрлэнэ.
  • Зорчигч нь орох болон дамжин өнгөрөх орнуудын шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлэх ба эрүүл мэндийн бичиг /гэрийн тэжээвэр амьтан хээлгүй болохыг тодорхойлсон байх/, галзуугийн вакцин хийлгэсэн тодорхойлолтыг суудал захиалга хийх болон нисэх буудалд бүртгэл хийхэд үзүүлнэ. БНСУ, Япон зэрэг улсууд галзуугийн вакцины хариуг гэрийн тэжээвэр амьтны биед суулгасан чип дээрээс уншуулж байж тухайн улсад оруулах шаардлагатай тул зорчих улсуудын шаардлагыг сайтар судална уу.

Нисэх буудал дахь үйлчилгээ явуулж буй байгууллагын мэдээллийг www.******.mn веб сайт мөн тус байгууллагын веб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Та онгоцонд суухдаа бэлэн мөнгө, амархан муудах зүйлс, шилэн болон вааран эдлэл, үнэт эдлэл, үнэт цаас, үнэмлэх, бизнесийн чухал бичиг баримт, эм, тариа, цахилгаан бараа (камер, зөөврийн компьютер, зургийн аппарат, гар утас, МР3 тоглуулагч зэрэг) эд зүйлсийг биедээ авч явж байхыг зөвлөж байна. Эдгээр эд зүйлс алдагдах болон гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч байгууллага хариуцлага хүлээхгүй тул болзошгүй эрсдлээс сэргийлэх нь зүйтэй.

Та нисэх буудлын LOST and FOUND хэсэгт очиж энэ талаар бүртгүүлэх эсвэл энд дарж Ингэснээр манай санд бүртгэгдэж, таны тээшийг хайлтын системээр дамжуулан арга хэмжээ авагдах боломжтой. Алдагдсан тээшийг бүртгүүлэхдээ дамжин ирсэн нисэх буудлууд, нислэгийн дугаар, тээшний дугаар, өнгө, гаднах тэмдэг, брэндийн нэр зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгснөөр тээшийг аль болох хурдан олох магадлал өндөр болохыг анхаарна уу.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь тээш хадгалах үйлчилгээ үзүүлдэг ба дэлгэрэнгүй мэдээллийг ****** дугаарын утсаар лавлах мөн энд дарж мэдээллийг авах боломжтой

Тээшний баглаа, боодлын үйлчилгээ “Чингис хаан” ОУНБуудлын    –р давхарын ? танхимд байрладаг./байршил энд дарж үзнэ үү map/