card

Аяллын зөвлөмжүүд

-

Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.

Зорчигч нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж гаалийн үзлэг, зорчигчийн тийз ба тээшний бүртгэл болон паспортын шалгалтанд орох ёстой. Хэрэв зорчигч тогтоосон хугацааны өмнө нисэх буудалд хүрэлцэн ирж чадаагүйгээс эсвэл шаардлага хангахгүй баримт бичигтэй ирснээс болж захиалгат суудлаа ашиглаагүй тохиолдолд суудлын торгууль, үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлнө.

Тийз ашиглах дараалал

Нислэгийн тийзийг тийзэнд заасан эхний газраас эхлэн дарааллаар нь ашиглах ёстой.

Та олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.

Зорчигч нислэг эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж гаалийн үзлэг, зорчигчийн тийз ба тээшний бүртгэл болон паспортын шалгалтанд орох ёстой. Хэрэв зорчигч тогтоосон хугацааны өмнө нисэх буудалд хүрэлцэн ирж чадаагүйгээс эсвэл шаардлага хангахгүй баримт бичигтэй ирснээс болж захиалгат суудлаа ашиглаагүй тохиолдолд суудлын торгууль, үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлнө.

Захиалга, чиглэл өөрчлөх, төлбөрөө буцаах

Хэрэв зорчигч (групп зорчигчид нэгэн адил) аялал эхлэхээс 24 цагийн өмнө суудлын захиалгаа хүчингүй болгуулах, тийзээ буцаахыг хүссэн тохиолдолд зохих хэмжээний үйлчилгээний хураамж төлнө.

Харин ямар нэг хөнгөлөлттэй эсвэл тусгай тарифаар бичигдсэн тийзний хувьд захиалга болон аялал өөрчлөх боломжгүй байдаг тул тийз авсан газраасаа лавлана уу?

Тухайн орон руу нэвтрэх үед доод тал нь нисэх өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой. Мөн аялалд явахдаа паспорт болон билетийн хуулбарыг тусдаа хийж авч явна уу.

Хүүхдийг хил нэвтрэх эрхийн баримт бичиг / гадаад паспорт/-ээс гадна дараах баримт бичгийн аль тохирохыг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх бөгөөд зөвхөн Монгол Улсаас гарах чиглэлд хамаарна.

2.1.1 Эцэг эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл цахим лавлагаа/

2.1.3 Эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

2.1.4 Олон улсын уралдаан, тэмцээн, урлаг соёлын бусад арга хэмжээнд оролцуулах бол хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын /нэгжийн/ зөвшөөрөл;

2.2 Энэ журмын 2.1.3-д итгэмжлэлд хүүхдийн өөрийнх нь болон хамт явах хүний зорчих улсын хүчинтэй виз, бичгээр гаргасан үндэслэл бүхий тайлбарыг хавсаргасан байна. Тухайн хүүхдийн эцэг эх нь гадаадад байгаа бол Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн итгэмжлэл байна.

2.5 Хүүхдийн хамт хил нэвтэрсэн этгээд нь хүүхдийг гадаад улсад үлдээсэн тохиолдолд гадаад улсад байгаа эцэг эх болон бусад хүлээн авсан хүний баримт бичгийн хуулбар, хүүхдийг хүлээн авсан тэмдэглэл, хаяг, холбоо барих утасны дугаар цахим шуудангийн хаягийн мэдээлэл зэргийг авчирна.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэрэв таны хүүхэд 18 нас хүрээгүй бол та заавал хүүхдийг тань харгалзан авч явах хүнд нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх хийлгэх шаардлагатай.

Нисэх буудлын ачааллаас шалтгаалж зорчигч нислэг эхлэхээс 3 цагийн өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж гаалийн үзлэг, зорчигчийн билет ба тээшийн бүртгэл болон паспортын шалгалтанд орох ёстой. Хэрэв цагийг тулгаж очих бол өөр олон нислэгүүд давхацсан байдаг ба үүнээс болж бүртгэл дээр удаан дараалал хүлээснээс болж хоцрох магадлалтай.

Нисэх буудал дахь үйлчилгээ явуулж буй байгууллагын мэдээллийг www.******.gov.mn веб сайт мөн тус байгууллагын веб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Зөвхөн гэрийн тэжээвэр нохой, муурыг тээшний зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэхгүй тохиолдолд бүртгэгдсэн болон гар тээш хэлбэрээр тээвэрлэх үйлчилгээ үзүүлнэ.

Гар тээш хэлбэрээр агаарын хөлгийн бүхээгт тээвэрлэх:

  • Тухайн гэрийн тэжээвэр амьтны жин зориулалтын савтайгаа 5 кг – аас хэтрэхгүй, савны урт х өргөн х өндөр 3 талын нийлбэр хэмжээс 115 см–ээс хэтрэхгүй. Сав нь мод, төмөр, хатуу хуванцар зэрэг зориулалтын бат бөх материалаар хийгдсэн, чөлөөтэй амьсгалж хөдлөх боломжтой байна.
  • Суудал захиалга их байгаа тохиолдолд бүртгэлийн явцад таны гэрийн тэжээвэр амьтныг агаарын хөлгийн ачааны тасалгаанд бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх магадлалтайг анхаарна уу.

Бүртгэгдсэн тээш хэлбэрээр тээвэрлэх:

  • Гэрийн тэжээвэр амьтны жин зориулалтын савтайгаа 32 кг, савны урт х өргөн х өндөр 3 талын нийлбэр хэмжээс 158 см-ээс хэтрэхгүй байна.
  • Сав нь мод, төмөр, хатуу хуванцар зэрэг зориулалтын бат бөх материалаар хийгдсэн, чөлөөтэй амьсгалж хөдлөх боломжтой байна.
  • Нэг саванд 2 хүртэл гөлөг, муурын зулзага байж болох ба савандаа чөлөөтэй хөдөлж, байрлаж болохоор байна.
  • Дагалдах хүнгүй аялж буй хүүхдэд гэрийн тэжээвэр амьтан авч аялахыг зөвшөөрөхгүй.
  • Зорчигчийн авч яваа гэрийн тэжээвэр амьтныг үнэгүй тээвэрлэх тээшний жинд хамааруулахгүй ба тусгай тарифаар тээвэрлэнэ.
  • Зорчигч нь орох болон дамжин өнгөрөх орнуудын шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлэх ба эрүүл мэндийн бичиг /гэрийн тэжээвэр амьтан хээлгүй болохыг тодорхойлсон байх/, галзуугийн вакцин хийлгэсэн тодорхойлолтыг суудал захиалга хийх болон нисэх буудалд бүртгэл хийхэд үзүүлнэ. БНСУ, Япон зэрэг улсууд галзуугийн вакцины хариуг гэрийн тэжээвэр амьтны биед суулгасан чип дээрээс уншуулж байж тухайн улсад оруулах шаардлагатай тул зорчих улсуудын шаардлагыг сайтар судална уу.

Нисэх буудал дахь үйлчилгээ явуулж буй байгууллагын мэдээллийг www.******.mn веб сайт мөн тус байгууллагын веб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Та нисэх буудлын LOST and FOUND хэсэгт очиж энэ талаар бүртгүүлэх эсвэл энд дарж мэдээллээ үлдээнэ үү. Ингэснээр манай санд бүртгэгдэж, таны тээшийг хайлтын системээр дамжуулан арга хэмжээ авагдах боломжтой. Орхисон, гээсэн тээшийг бүртгүүлэхдээ тээшний хэмжээ, өнгө, гаднах тэмдэг, брэндийн нэр зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгснөөр тээшийг хурдан олох магадлалтай.

 

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь тээш хадгалах үйлчилгээ үзүүлдэг ба дэлгэрэнгүй мэдээллийг ****** дугаарын утсаар лавлах мөн энд дарж мэдээллийг авах боломжтой

Тээшний баглаа, боодлын үйлчилгээ “Чингис хаан” ОУНБуудлын    –р давхарын ? танхимд байрладаг./байршил энд дарж үзнэ үү map/

Москва

Оросын Холбооны Улсын нийслэл хот

 

Москва (орос. Москва) — Оросын Холбооны Улсын нийслэл хот.

2015 оны тооллогын дүнгээр 12 197 596 оршин суугчтай. Үүнээс үзвэл Орос болон Европын тэргүүн их, дэлхийн аравт ордог хот, дэлхийн нэгэн томоохон хот.Москва улсынхаа улс төр, эдийн засаг, шашин, санхүү, боловсрол, тээврийн төв нь юм.

Москва нь эдийн засгийн томоохон төв бөгөөд дэлхийд тэрбумтнынхаа тоогоор тэргүүлдэг. 2007 онд амьдархад хамгийн их өртөгтэй хотоор хоёр дахь жилдээ шалгарчээ. Маш олон шинжлэх ухааны хүрээлэн, боловсрол, спортын байгуулалтай.

Москвад маш нарийн зохион байгуулалтай тээврийн систем үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний дотор уран барилга, зургаараа алдартай дэлхийн хамгийн их ачаалалтай метротой. Москвагийн Улсын Их Сургууль нь тус улсын анхны бөгөөд тэргүүлэх их сургуулиудын нэг юм.

Берлин

Германы нийслэл Берлин хот нь холбооны нэгдсэн 16 улсын нэгд тооцогддог.

Берлин (герм. Berlin) нь Германы нийслэл бөгөөд холбооны нэгдсэн 16 улсын нэг гэж тооцдог.

3.4 сая хүн амтай бөгөөд Германы хамгийн том хот юм. Европын холбооны хотууд дотор хүн амаараа хоёрт, суурин газруудад есөд жагсдаг.

Зүүн хойд Германд байрлах бөгөөд Берлин-Бранденбург метрополи нутаг дэвсгэрт хамаарагдана. Энэ нутаг дэвсгэрт 180 гаруй орны 5 сая иргэн амьдардаг ажээ.

Берлинд хотын төрх байдал, түүхийн өв уламжлал зэргээс шалтгаалж олон улсын кино бүтээл ихээр хийгддэг. Мөн фестиваль, өвөрмөц архитектур, шөнийн амьдрал, соёл урлагаараа алдартай бөгөөд чөлөөт амьдрал, шинэ үеийн сэтгэлгээ, амьдралын өртөг бага зэрэгт нь хүмүүс ихээр татагддаг.

Токио

Япон улсын нийслэл Токио хот нь Японы 47 мужийн нэг юм.

Токио (албан ёсоор Токио нийслэл хот ) нь Японы 47 мужийн нэг юм. Токио бол улсын нийслэл, дэлхийн хамгийн олон хүнтэй хотын тоонд орно. 2013оны 4сарын 1ний байдлаар хүн амын тоо 13,230,000хүнтэй байна.

Засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы 8 бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг.

Токио 1.479 их наяд америк доллараар хэмжигдсэн 2008 оны ХАЧ-аар тэгшигтгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба Fortune сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрдөг хот болно.

Бээжин

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хот

Бээжин, «умард/хойд нийслэл» — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл; улсынхаа улс төр, соёл, боловсролын төв; ямар нэгэн нэгжид харьяалагддахгүй шууд улсын доор байдаг дөрвөн хотын нэг.

Бээжингийн хүн амын тоо огцом өсч байгаа. 1953 онд 2.8 сая, 1982 онд 9.2 сая, 2000 онд 13.6 сая хүн амтай байсан бол 2010 онд 19.6 сая оршин суугчтай болсон. Энэ нь улсдаа Шанхайн дараа, дэлхийд эхний 10-т багтах их тоо юм.

Сөүл

Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хот.

Сөүл хот улсынхаа өрнө умард хэсэгт Кёнги аймгаар хүрээлэгдэн, Иньчонь хоттой хаяа залган оршдог. Хотын харьяалах талбай 605 км² байна.

 10 сая хүн оршин сууж байгаагаараа улсдаа тэргүүлэх бөгөөд дэлхийд 8-р байрт жагсах их хот болно. Сөүлийн эргэн тойронд хотын бөөгнөрөл бий болсон бөгөөд энэхүү Сүдугвонь бүсэд улсын тал хувь буюу 25 сая хүн оршин сууж байна.

   Сөүл Өмнөд Солонгос улсын эдийн засаг, санхүүгийн гол төв бөгөөд Каннам дүүрэг ихэд хөгжсөн. Самсон, ЛЖ, Хёндай-Киа зэрэг дэлхийд нэр хүндтэй олон компани энд төлөвлөжээ. Сөүлд хурдны галт тэрэг, метро байна. Сөүлийг зорьсон агаарын тээврийн гол буудал Иньчоний олон улсын нисэх буудал нь 2005-2013 онд дараалан дэлхийн шилдэг нисэх буудлаар шалгарчээ.

Истанбул

Турк улсын нийслэл Истанбул хот.

Энэхүү хот нь  Турк улс төдийгүй Европ тивийн хамгийн том хот, хотын бөөгнөрөл, улсынхаа эдийн засаг, соёл, түүхт үйл явдлын төв, дэлхийн гуравдугаар их хот юм.

НТӨ 660 онд үүсч 337 онд Константинополь (Κωνσταντινούπολις) гэдэг нэртэй болж, грек Византын нийслэл (395–1204, 1261–1453), XV зуунаас турк Османы нийслэл (1453–1922) болж байгаад БНТУ-ын үед нэрээ ч (1930), нийслэлийн эрхээ ч (Анкарад) алджээ.

Стамбул Хар тэнгис Гантиг тэнгис хоёрын дундах Босфорын хоолой дээгүүр гарсан гүүртэй Ази, Европыг холбосон боомт хот юм.

2012 оны байдлаар 11.6 сая хүнтэй байна. 1985 онд түүхэн газрууд нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон байна.

ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН ОЙР БАЙРЛАХ БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

Хөвсгөл аймаг

Хөвсгөл аймаг - Мөрөн нисэх буудал

 

 

Баян-Өлгий аймаг

Баян-Өлгий аймаг - Өлгий нисэх буудал

 

 

Увс аймаг

Увс аймаг - Дэглий цагаан нисэх буудал

 

 

Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймаг - Алтай нисэх буудал

 

 

Ховд аймаг

Ховд аймаг - Ховд нисэх буудал

 

 

Завхан аймаг

Завхан аймаг - Доной нисэх буудал

 

 

Дорнод аймаг

Дорнод аймаг - Чойбалсан нисэх буудал

 

 

Өмнөговь аймаг

Өмнөговь аймаг - Гурвансайхан нисэх буудал

 

 

Баянхонгор аймаг

Баянхонгор аймаг - Баянхонгор нисэх буудал

 

 

Хүсэлт илгээх