card

ТАНИЛЦУУЛГА

Чингис хаан олон улсын нисэх буудлын карго терминал

Чингис Хаан Олон улсын нисэх буудлын Карго терминал нь агаарын тээврээр тээвэрлэгдэж ирэх болон явах карго болон шууданг газрын тээвэртэй холбох нэгдсэн цогц үйлчилгээг хүргэдэг. Энэхүү ажлын хүрээнд бид Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Агаарын тээвэрлэгч авиакомпаниуд, Гаалийн зуучлагч компаниуд болон Тээвэр зуучийн компаниудын үйл ажиллагааг нягт уялдуулж иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай үйлчлэхийг зорьдог.

Тус карго терминал Олон улсын болон орон нутгийн нислэгээр тээвэрлэгдэж ирсэн, тээвэрлэгдэж явах бүх төрлийн карго, шууданг нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ачиж буулгах, тээвэрлэлтэд бэлтгэх, хүлээн авах болон хадгалах үйлчигээг Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага/ICAO/ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос /IATA/ гаргасан стандарт, заавар, дүрмийн дагуу чанарын өндөр түвшинд хүргэнэ.

Карго терминалийн хүчин чадал, онцлог:

  • Байгууламжийн ашигтaй талбай 3750 м2
  • Жилд 11900 тонн карго ачаа, шуудан нэвтрүүлэх
  • Аюултай ачааны агуулах эскпор импорт тус бүрт 28 м2 талбайтай
  • Үнэт ачааны агуулах эскпор импорт тус бүрт 28 м2 талбайтай
  • Хөргөлттэй агуулах 12 м2
  • Хөлдөөгчтэй агуулах 44 м2
  • Өндөр хүчин чадалтай 3 сэрээт өргөгч

Ажиллах цагийн хуваарь / Operational hour:

Бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй.

Хүсэлт илгээх