card

Гадаадын харьяат иргэн

МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА


ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗРЫН АГААРЫН ЗАМЫН БООМТ ХАРИУЦСАН ГАЗАР нь олон улсын агаарын хилийн боомтод гадаад иргэдэд виз олгох, бүртгэл, хасалт хийх, оршин суух зөвшөөрлийн хасалт хийх, зөрчилтэй гадаад иргэний зөрчлийг шийдвэрлэх, ярилцлага хийж хилээр нэвтрүүлэх гэх мэт үйлчилгээг үзүүлж  зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна.

Утасны дугаар: (+976)*******  Мэдээлэл авах: http://immigration.gov.mn.

 

Гадаадын иргэнд хориглох зүйл

  • Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийх
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулах
  • Тус улсын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэх Тус улсын үндэсний эв нэгдлийн эсрэг сурталчилгаа явуулах, үндэсний, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэх
  • Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах
  • Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших
  • Хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа

Бүрдүүлэх баримт бичиг

  • Эрх бүхий байгууллагаас олгосон визийн зөвшөөрөл    
  • Гадаадын иргэний паспорт эх хувийг хуулбарын хамт     
  • 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Визийн мэдүүлэг бөглөх
  • Визийн хураамж          
  • Гадаадын иргэний паспорт эх хувийг хуулбарын хамт  
  • Мэдүүлгийн хуудас Маягт-1 
  • 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь цээж зураг 
  • Тэмдэгтийн хураамж 2000 төгрөг
  • Уригч байгууллагын албан хүсэлт /хэрэв хувь хүн бол хасалт хийлгэх өргөдөл/
  • Гадаадын иргэний паспорт /эх хувийг хуулбарын хамт/                  
  • Оршин суух үнэмлэх
  • Хэрэв уригч байгууллагатай бол албан хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /
  • Гадаадын иргэний паспорт эх хувийг  хуулбарын хамт 
  • Торгуулийн төлбөр төлсөн баримт

Хүсэлт илгээх