card

Мэргэжлийн хяналт

Хувийн хэрэглээний эм, тариа

Зорчигчийн хувийн хэрэглээний болон яаралтай тусламжийн эм бэлдмэлийг аялалын хугацаанд /7 хүртэлх өдөр/ хэрэглэх хэрэгцээг авч явахыг зөвшөөрнө. Удаан хугaцааны эмчилгээ шаарддаг өвчинд хэрэглэдэг эмийг зорчигчийн хувийн хэрэглээнд зориулан хилээр нэвтрэх зөвшөөрлийг II, III шатлалын эмнэлгийн байгууллагын магaдлагааг үндэслэн Mэргэжлийн хяналтын байгууллага олгоно. Зорчигчийн хувийн хэрэглээнд зориулан дараах төрлийн эмийг авч явaхыг хориглоно. Үүнд: - Судсаар сэлбэх шингэн - Антибиотик тариа - Мансууруулах эм - Цусны бэлдмэл, сийвэн орлох эм - Нийтлэг дархлаажуулалтанд хэрэглэх эм Гаалийн тухай хууль 227

Нохой, муур болон гэрийн тэжээвэр амьтан улсын хилээр нэвтрүүлэх

  • Амьтны эрүүл мэндийн дэвтэр / вакцин       хийлгэсэн тэмдэглэл/
  • Экспортын гэрчилгээ /НМХГ/
  • Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон  зүйлийг ОУ-ын хэмжээнд худалдаалах тухай  конвенцид заагдсан зөвшөөрөл буюу CITEC гэрчилгээ, /БОАЖЯ-наас/
  • Экспортын гэрчилгээ /МХЕГ/
  • Экспортын гэрчилгээ /НМХГ/ дээрхи баримт бичгийг бүрдүүлж, баталгаажуулалт хийлгэн хилээр нэвтэрнэ.
  • Экспортын гэрчилгээ авах

 

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

 

Амьд мал, амьтан импортлох

 

  • Импортын мэдэгдэлтэй 
  • Тусгай зөвшөөрөлтэй 
  • Экспортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр          эрүүл мэндийн гэрчилгээтэй 
  • Экспортлогч улсын эрүүл мэнд, аюулгүй үзүүлэлтийн шинжилгээтэй 
  • Туулгалт, боловсруулалт хийгдсэн тэмдэглэгээтэй 
  • Bакцины тэмдэглэгээтэй 
  • Тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийсэн баримттай

 

 

Амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд импортлох

  • Импортын мэдэгдэлтэй  
  • Тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийсэн баримттай  
  • Экспортлогч улсын мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн гэрчилгээтэй  
  • Стратегийн хүнс (малын мах, сүү) импортлох зөвшөөрөлтэй

 

 

Ургамал, ургамлын гаралтай түүхий эд  бүтээгдэхүүн импортлох

  • Импортын мэдэгдэлтэй  
  • Экспортлогч улсын ургамлын эрүүл ахуйн гэрчилгээтэй 
  • Ариутгал, халдваргүйтгэлийн гэрчилгээ (Fumigаtion certificate)-тэй 1  
  • Хувиргасан амьд организмыг импортлох зөвшөөрөлтэй

 

 

Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох

  • Тусгай зөвшөөрөлтэй /Эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох/
  •  Эм, эмнэлгийн хэрэгслийн импортын лицензтэй - Бүртгэлийн гэрчилгээ /Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн/
  • Экспортлогч улсын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй - Зохистой дадал (GMP, ISO:9001, ISO:22000, HACCP гэх мэт ...)
  • Худалдааны гэрээ

 

 

Янжуур, дүнсэн тамхи импортлох

  • Тамхи импортлох тусгай зөвшөөрөлтэй -
  • Урьдчилан гаргуулсан Улсын байцаагчийн дүгнэлттэй
  • Импортын мэдэгдэлтэй
  • Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээтэй
  • Зохистой дадал эсвэл хяналт удирдлагын тогтолцоо нэвтрүүлснийг баталгаажуулсан баримт бичигтэй
  •  Худалдах, худалдан авах гэрээ
  • Зориулалтын агуулахтай эсвэл хуулийн этгээдтэй гэрээ

 

 

Биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох

  • Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл Улсын бүртгэлд бүртүүлсэн гэрчилгээ
  •  Гарал үүслийн гэрчилгээ
  • Экспортлогч улсын чанарын гэрчилгээ
  • Худалдааны гэрэ

 

Химийн хорт болон аюултай
бодис агаарын тээврийн
хэрэгслээр импортлох

 

  • Зохих тусгай зөвшөөрөлтэй
  •  Гарал үүслийн гэрчилгээтэй
  • Аюулгүйн үзүүлэлт нь олон улс, бүс нутгийн-
    стандартын шаардлагад нийцсэн
  • Улсын бүртгэлийн жагсаалтад бүртгэгдсэн-
  • Худалдах, худалдан авах гэрээ-
  • Хор аюулын лавлах, мэдээллийн хуудастай

 

 

Тэсэрч дэлбэрэх бодис,
тэсэлгээний хэрэгслийг
импортлох

 

  • Тусгай зөвшөөрөлтэй
  • Хор аюулын лавлах мэдээллийн хуудас
  • Тохирлын гэрчилгээ

Газрын тосны
бүтээгдэхүүнийг
импортлох

 

  • Импортлох тусгай зөвшөөрөлтэй
  • Нийлүүлэгчтэй байгуулсан гэрээтэй
  • Шаардлагатай мэдээллийг агуулсан хор
    аюулын лавлах мэдээллийн хуудас /Ослын
    карт/-тай
  • Аюулгүй ажиллагааны зааварчилгаатай
  • Болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөтэй

 

 

Гоо сайхан, ахуйн
хэрэглээний барааг
импортлох

 

  • Эрүүл ахуйн болон мэргэжлийн хяналтын
    байгууллагын дүгнэлт, эрүүл мэндийн
    байгууллагын тодорхойлолттой,
  • Эрүүл мэнд, спортын яамнаас олгосон хил
    нэвтрэх зөвшөөрөлтэй

Хүүхдийн тоглоом импортлох

 

 

  • Эрүүл ахуйн эсвэл эрүүл мэндийн гэрчилгээ

Хуучин хувцас эдлэл импортлох

 

 

  • Эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ
  • Халдваргүйтгэл хийсэн гэрчилгээ

 

Цус цусан бүтээгдэхүүн,
эд эрхтэн, биологийн
халдвартай материал улсын
хилээр нэвтрүүлэх

  • Эрүүл ахуйн болон мэргэжлийн хяналтын
    байгууллагын дүгнэлт, эрүүл мэндийн
    байгууллагын тодорхойлолттой,
  • Эрүүл мэнд, спортын яамнаас олгосон хил
    нэвтрэх зөвшөөрөлтэй

Хүнсний түүхий эд
бүтээгдэхүүн
импортлох, экспортлох

 

  • Зохистой дадал эсвэл хяналт удирдлагын
    тогтолцоо
  • Худалдааны гэрээ
  • Улсын бүртгэл /Баяжуулагч бэлдмэл, хүнсний
    нэмэлт, цэвэр өсгөврийн хөрөнгө, органик
    болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс/
  • Хувиргасан амьд организмаас гаралтай
    хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын
    бүртгэлд бүртгүүлсэн
  • Тусгай зөвшөөрөл /Согтууруулах ундаа,
    Стратегийн хүнс импортлох тохиолдолд/

Төрөл бүрийн химийн бодис, бүтээгдэхүүнийг судалгаа, шинжилгээний зориулалтаар экспортлох, импортлох

 

  • Зохих /тусгай/ зөвшөөрөлтэй
  • Худалдах, худалдан авах гэрээ
  • Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас
    олгосон монгол, англи, орос хэлний аль нэг хэл
    дээр бичигдсэн гэрчилгээтэй
  • Хор аюулын лавлах, мэдээллийн хуудастай

 

 

Ашигт малтмал, уул уурхайн
бүтээгдэхүүн экспортлох

 

  • Тусгай зөвшөөрөлтэй (олборлох, баяжуулах,
    борлуулах)
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын
    зөвшөөрөлтэй
  • Бүтээгдэхүүний стандартыг батлуулсан,
    бүртгүүлсэн, түр хэрэглэх зөвшөөрөл авсан
  • Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ААН нь
    экспортлох гэрээг импортлогчтой байгуулсан
  • Үндсэн болон дагалдах элементийн
    агууламжийг бүрэн тодорхойлсон
    шинжилгээний бичигтэй
  • Стандартад заасан техникийн шаардлагын
    үзүүлэлтийг бүрэн тодорхойлсон шинжилгээний
    бичигтэй
  • Эрдэнийн чулууны гэрчилгээтэй (чулуу тус бүр
    гэрчилгээтэй байх)

 

Цөмийн материал цацрагийн
үүсгүүр импортлох,
экспортлох

 

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Тусгай зөвшөөрөл /Үйл ажиллагааны/
  • Лиценз
  • Тээвэрлэх зөвшөөрөлтэй

 

Шарил, чандар улсын хилээр
нэвтрүүлэх

 

  • Дагалдаж ирсэн гэрчлэх баримт бичгүүд (иргэний
    үнэмлэх, гадаад паспортны хуулбар, элчин сайдын газрын
    тодорхойлолт);
  • Илгээгч улсын эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
    (шүүх эмнэлэг);
  • Цагдаагийн байгууллагаас гаргасан тодорхойлолт;
  • Халдвартгүйтгэл хийсэн гэрчилгээтэй (чандарт
    хамаарахгүй);
  • Халдварт өвчний шалтгаантай нас барсан эсэх олон улсын
  • Хөл хориот өвчний халдвартай бүс, нутгаас ирсэн эсэхийг
    тодорхойлсон бичиг баримт.