card

Нисэх буудал дахь бүтээн байгуулалт

Нисэх онгоцны шинэ буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд том оврын агаарын хөлөг хөөрч, буух хоёр талын оролт, гаралттай зурвас, явгалах зам, перрон, 1277 ам метр талбай бүхий 43 метр өндөр нислэг хөдөлгөөний удирдлагын байр, нисэх буудлын захиргааны оффисын барилга, зорчигч үйлчилгээний барилга, түүнд холбогдох гүүрэн байгууламж, 825 авто машины гадна зогсоол, бие даасан ус, дулаан, цахилгаан эрчим хүчний хангамж /42 мгватын хүчин чадалтай дулааны станц, цахилгаан дамжуулах 110 Кв-ын өндөр хүчний шугамын дэд станц, гүний худаг/-ийн барилга,  хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх  тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний  барилга, гал унтраах, аврах гал унтраах албаны барилга, 200 автомашины болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гараж, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын 3 хөлгийг нэгэн зэрэг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, нийт 8000 тонны багтаамжтай шатахууны агуулах сав /4 ш/ бүхий байгууламж, үерийн уснаас хамгаалах далан суваг, инженерийн шугам сүлжээний газар доогуурх 1,8 км урт цутгамал хонгил зэрэг 30 гаруй барилга байгууламжийг бүтээн байгуулсан.

Түүнчлэн иргэний нисэхийн олон улсын стандарт, шаардлагад нийцсэн нислэг хөдөлгөөний удирдлагын орчин үеийн тоног төхөөрөмж, навигацийн тоноглолоор бүрэн хангагдсан.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд түшиглэн Улаанбаатар хотыг шинэ нисэх онгоцын буудалтай холбох 32.2 км хурдны замын ажлын явц үргэлжилж байна. Энэ зам хоёр урсгал, зургаан эгнээтэй байх юм.