card

Аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдал

Аюулгүй Ажиллагааны Мэдээлэх Тогтолцоо
/Safety Reporting System/

Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг аюулгүй, найдвартай, үр ашигтай гүйцэтгэлээр хангахын тулд олон улсын болон үндэсний стандарт, шаардлагад тулгуурласан Аюулгүй ажиллагааны бодлого, зорилтыг тодорхойлж, эрсдэлийн удирдлагад суурилсан. “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо” /Safety management system/-г хэрэгжүүлж байна.

ЧХОУНБ нь ААУТ-ны хүрээнд үйлдвэрлэлий үйл ажиллагаанд байгаа эсхүл үүссэн аюул, эрсдэлийн мэдээллийг олж өөрийн удирдлагад авч ажиллахын тул “Аюулгүй ажиллагааны мэдээлэх тогтолцоо”-г бүрдүүлэн ажиллаж байна.

Таны мэдээлсэн мэдээлэл нь нисэх буудлын аюулгүй ажиллагааг сайжруулахад ашиглагдана.

 

Аюулгүй ажиллагааны соёл
/Safety culture/

Аюулгүй ажиллагааны соёл нь ажилтан олж мэдсэн аюул, эрсдэлийн талаарх мэдээллээ холбогдох албан тушаалтнуудад саадгүй хүргэхийн тулд “Аюулгүй ажиллагааны мэдээлэх тогтолцоо”-ны дагуу мэдээллэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд өөрийн хувь нэмэр оруулж буй соёлтой үйлдлээс эхэлнэ.

Аюулгүй ажиллагааны соёл нь удирдах албан тушаалтан болон ажилтнуудын хоорондын итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурлах ба үндэсний, байгууллагын, мэргэжлийн болон хувь хүний соёлуудын нэгдлээс бүрднэ.

Нисэх буудал нь Аюулгүй ажиллагааны соёлыг эрүүл, идэвхитэй байлгахын тулд холбогдох үе шаттайгаар зохион байгуулж ажилладаг тул нийт ажилтнууд та бүхэн хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажил үүргээ тогтсон дүрэм журмын дагуу гүйцэтгэж, эерэг хандлагыг хэвшүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв та нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюул, эрсдэлтэй нөхцөл байдлын талаар олж мэдсэн бол дараах сувгаар мэдээлнэ үү.

Байгууллагын цахим шуудан: [email protected]
Байгууллагын цахим хаяг:  
https://www.nubia-llc.mn/
Аюулын мэдээлэл хүлээн авах хайрцаг
Утсаар: 7128-7300

 

НИСЭХ БУУДЛЫН ОНЦГОЙ БАЙДАЛ

Нисэх буудлын онцгой байдлын төлөвлөгөө нь нисэх буудалд ажиллаж байгаа болон яаралтай тусламжийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг зохицуулдаг.

Аюулгүй ажиллагаа аюулгүй байдлын газар нь төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгуулах бөгөөд ослын талбар дээрх авран, гал унтраах, анхны тусламж үзүүлэх ажиллагааг хариуцдаг.

Энэхүү төлөвлөгөөг хамтран ажилладаг байгууллагуудын дэмжлэгтэйгээр дасгал сургуулилт зохион байгуулж нийцлийг шалган шинэчилдэг.

Энэ төлөвлөгөөнд  Агаарын хөлгийн осол, хөндлөнгийн хууль бус үйлдэл, гал түймэр, байгалын гамшиг, халдварт өвчин гэх төрлүүдэд авах арга хэмжээг тодорхойлсон.  

НИСЭХ БУУДЛЫН АЮУЛГҮЙН ХАМГААЛАЛТ

            “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь “Олон улсын иргэний нисэхийн тухай” 1944 оны Чикагогийн Конвенцийн 17 дугаар хавсралтад заасан стандарт, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Аюулгүй байдлын журам Док 8973-ын зөвлөмж зааварчилгаа, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль, бусад холбогдох хууль тогтоомж, Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг мөрдөж ажилладаг.  

            Иргэний нисэхийн эсрэг хууль бус халдлагад ашиглаж болзошгүй эд зүйлс илрүүлэх зорилгоор зорчигч, гар тээш, тээш, ачаанд аюулгүйн үзлэг хийдэг.

 

 

Гар тээшинд авч явах шингэн эд зүйлс

  • (Шингэн зүйл гэдэгт ундаа, шөл, лосьон, тос, үсний гель, шүдний оо, шүршдэг бүтээгдэхүүн бусад ижил төрлийн шигэн зүйлс.)
  • Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савалгаатай байх.
  • Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна.
  • Нялх хүүхэдтэй хамт явж буй тохиолдолд хүүхдийн хоол, хөхний сүүг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө. Мөн эмийн бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлтэй авч явах. Эдгээр зүйлс нь аюулгүй байдлын шалгах цэг дээр нэмэлтээр шалгагдах магадлалтайг анхаарна уу. 
  • Дээрх шаардлагыг хангаагүй бүх шингэн эд зүйлсийг аюулгүй байдлын үзлэгийн цэгээс өмнө хаях ёстойг анхаарна уу. 

Авч явахыг хориглох зүйлс 

  • Эрхэм зорчигч та өөрийн болон бусад зорчигчдийн аюулгүй байдлын үүднээс онгоцонд авч орохыг хориглосон дараах зүйлсийг авч орохгүй байхыг хүсэж байна.
  • Аливаа төрлийг галт зэвсэг үүнд хуурамч болон тоглоомон хамаарна. 
  • Хурц үзүүртэй зүйлс (олон төрлийн зориулалттай багаж хэрэгсэл)
  • Химийн болон хортой бодис, түүнчлэн аюултай ачаа хамаарна.

 

 


 

Хүсэлт илгээх