card

Тээш хадгалах үйлчилгээ

ТЭЭШ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Тээш хадгалах үйлчилгээ нь нэг давхарт Олсон ба гээсэн үйлчилгээтэй хамт 1 давхарт байрлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг манай утсан лавлах: 1900-1980 дугаарын утаснаас эсвэл терминалын Мэдээллийн цэгээс лавлана уу.

       Төлбөр                           

  • Бид таны тээшийг 30 хоног хүртэлх хугацаанд найдвартай хадгална
  • Төлбөрийг хоногоор нэхэмжилнэ
  • 1 хоногийн төлбөр нь 10 000 төгрөг байна

        Хэмжээ

  • Нэг тээш нэг хадгаламжийн нэгжээр тодорхойлогдох бөгөөд хадгаламжийн нэгж бүрийг ижил тарифаар хадгална
  • Тээш буюу хадгаламжийн нэгжийн хэмжээ 158х65x60 хэмжээнээс ихгүй байх бөгөөд хэмжээ хэтэрсэн тохиолдолд дахин 1 тээш гэх байдлаар төлбөрийг тооцно
  • Тээшний хадгалуулах хугацаа, тоо ширхэгт харгалзуулж төлбөрийн хэмжээг тооцож үйлчлүүлэгчид танилцуулсны дараа “Тээш хадгалуулах баримт”-ыг үйлдэнэ 

 

МЭДЭЭЛЛИЙН НУУЦ

Таныг манай  ачаа тээш, эд зүйлийг хадгалах үйлчилгээгээр үйлчлүүлэхэд бид үйлчилгээний журмын дагуу таниас тодорхой мэдээлэл болох овог нэр, гэрийн хаяг, хот, муж, шуудангийн код, улс, утасны дугаар, имэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг шаардана. Бид энэ мэдээллийг таны ачаа тээш, эд зүйлсийг бүртгэх, буцааж олгоход хэрэглэнэ. Бид Монгол улсын Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын дотоод журамд заасны дагуу хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдах/хуваалцахгүй бөгөөд дагаж мөрдөөгүй бол хариуцлага хүлээх болно.

 

 

 

 

Хүсэлт илгээх