card

Транзит зорчигчдод зориулсан зааварчилгаа

Дамжин өнгөрөх зорчигч ТА

  • Дамжих нислэг гэсэн тэмдэглэгээний дагуу дамжин өнгөрөх бүртгэлийн цэгт хүрэх
  • Аюулгүй байдлын үзлэгээр шалгуулж урсдаг болон цахилгаан шатаар явах танхимд орно,
  • Танхим дахь Мэдээллийн үйлчилгээний цэгээс холбогдох мэдээлэл авах,
  • Нисэх цаг болон гарцын дугаарыг шалгаж, агаарын хөлөг хөөрөхөөс 30 минутын өмнө тухайн нислэгийн гарц дээр очиж агаарын хөлөгт сууна
  • Та өөрийн нислэгтэй холбоотой мэдээллийг зарлан мэдээлэл болон нислэгийн мэдээллийн дэлгэцүүдээс аваарай

2. Шилжин суух зорчигч ТА

  • Дамжих нислэг гэсэн тэмдэглэгээний дагуу дамжин өнгөрөх бүртгэлийн цэгт хүрэх
  • Дараагийн аяллын суугчийн тасалбартай бол аюулгүй байдлын үзлэгээр шалгуулж танхимд орох,
  • Дараагийн аяллын суугчийн тасалбаргүй бол Дамжих нислэгийн бүртгэлийн цэгт бүртгэл суудлын баталгаажилт хийлгэн суугчийн тасалбар авсны дараа аюулгүй байдлын үзлэгээр шалгуулж, урсдаг болон цахилгаан шатаар явахтанхимд орно,