card

Чиглүүлэх болон тусламж үйлчилгээ

ЧИГЛҮҮЛЭХ БОЛОН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Зорчигч терминалаар үйлчлүүлж байгаа бүхий л зорчигч үйлчлүүлэгчдийг хэрэгцээт мэдээллээр хангаж, чиглүүлэх үйлчилгээг үйлчилгээний ажилтнууд үзүүлнэ.

Бид манай нисэх буудлаар үйлчлүүлж байгаа онцгой анхаарал шаарддаг дараах зорчигчид зориулсан тусламж үйлчилгээг  үзүүлж байна.

•       0-2 насны хүүхэдтэй зорчигч

•        Жирэмсэн зорчигч

•        Өндөр настай зорчигч

•        Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч

Та манай энэхүү үйлчилгээг авах хүсэлтэй бол “Тусламж үйлчилгээний захиалгын дүрэм”-тэй заавал танилцсаны дараа “Тусламж Үйлчилгээнд Бүртгүүлэх”  хэсэгт дарж захиалгаа өгнө үү.

 

ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХИАЛГЫН МАЯГТ / ASSISTANCE SERVICE BOOKING FORM

Таны өгсөн захиалгын дагуу бид танд тусламж үйлчилгээ үзүүлэх тул захиалгын маягтыг үнэн зөв бөглөнө үү.
We will provide you with services according to your booking, so please fill out the order form correctly.

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАХИАЛГЫН ДҮРЭМ

БҮЛЭГ 1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Зорилго ба тодорхойлолтууд 

1.1.1. Энэхүү тусламж үйлчилгээний захиалгын дүрэм (цаашид "Дүрэм" гэх)-ийн зорилго нь “Чингис хаан” ОУНБ-ын Зорчигч терминалын газрын Зорчигч үйлчилгээний хэлтэс (цаашид "ЗҮХ" гэх)-ээс онцгой анхаарал шаардлагатай зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлэх болон тухайн үйлчилгээг авч байгаа хэрэглэгч /цаашид Хэрэглэгч гэх/ - тэй холбоотой үйл ажиллагааг тогтооход чиглэгдэнэ.

1.1.2. “Тусламж үйлчилгээ” гэдэг нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигч  терминал (цаашид “Терминал” гэх)-ын дотор болон терминалын үүд хэсгийн түр зогсоол, автомашины зогсоолуудад онцгой анхаарал шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, 0-2 настай хүүхэдтэй болон жирэмсэн  зорчигчид үзүүлэх үйлчилгээ юм.

1.1.3. “Тусламж үйлчилгээний захиалга” гэдэг нь Нисэх буудлын Зорчигч терминалын газрын ЗҮХ-ээс  үзүүлэх тусламжийг авахаар урьдчилан өгч байгаа интернет захиалгыг хэлнэ.

1.2. Дүрэмтэй танилцах, хүлээн зөвшөөрөх

1.2.1. Хэрэглэгч  нь тусламж үйлчилгээнд захиалга өгөхөөс өмнө энэхүү дүрмийг уншин судалж хүлээн зөвшөөрсөн байна.

1.3. Нэмэлт өөрчлөлтүүд

1.3.1. ЗҮХ нь энэхүү дүрэмд хэрэгчлэгчтэй холбоотой үйлчилгээг сайжруулах зорилгоор нэмэлт болон өөрчлөлтийг оруулж болно. Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын вэб хуудасны “Тусламж үйлчилгээ”-ний хэсэгт байрлуулснаар хүчин төгөлдөр болно.

1.4. Анхаарах зүйл

1.4.1. Тусламж үйлчилгээг нисэх буудлын ЗҮХ болон Агаарын тээвэрлэгчид хамтран үзүүлэх бөгөөд тус байгууллагууд нь эрхлэн явуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд  үйлчилгээний заагийг тодорхойлсон болно.  Бйагууллагуудаас үзүүлэх үйлчилгээний заагийг 3.1.2-оос харна уу.

1.4.2. Хэрэв та 3.1.2.-ын “Б” хэсэгт үйлчилгээ авахыг хүсэж байгаа бол агаарын тээвэрлэгчид заавал мэдэгдэнэ үү. 

БҮЛЭГ 2. ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗОХИЦУУЛАЛТ

2.1. Захиалга хийх

2.1.1. Тусламж үйлчилгээг авхыг хүссэн 1.1.2-т заагдсан хэрэглэгчид нь  захиалгын хуудсыг бөглөн баталгаажуулалт  хийсэн үед тусламж үйлчилгээний  захиалга хийгдсэн гэж ойлгоно.

2.1.2. Захиалгыг 1-ээс 30 хоногийн өмнө урьдчилан хийж болно.

2.1.3. Тусламж үйлчилгээ авах Захиалгыг ашиглах хугацаанаас дор хаяж 24 цагийн өмнө хийх ёстой.

2.1.4. Хэрэглэгч нь захиалгыг цуцлах болон өөрчлөлтийг тухайн үйлчилгээг авах хугацаанаас дор хаяж 24 цагийн өмнө оруулна. 24 цагаас хойших хугацаанд захиалгыг өөрчлөх, цуцлах шаардлагатай бол хэрэглэгч нь ЗҮХ-т нэн даруй ...........дугаарын утсаар мэдэгдэнэ.

2.1.5. Хэрэглэгчийн захиалга дууссаны дараа  ЗҮХ-ээс энэ тухай гишүүнд и-мэйлээр мэдэгдэнэ.

БҮЛЭГ ГУРАВ. ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

3.1 Тусламж үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

3.1.1 Зорчигч терминалын газрын ЗҮХ нь 3-р бүлэгт заасан үйлчилгээний хүрээнд Хараа, сонсгол, тэргэнцэртэй зорчигчид терминал доторх үйлчилгээг бусад зорчигчийн нэгэн адил авахад нь туслах, чиглүүлэх Терминалыг чөлөөтэй ашиглах боломжийг олгох, мөн бусад онцгой анхаарал шаарддаг үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлнэ.

3.1.2 Терминал дотор ЗҮХ-ээс үзүүлэх үйлчилгээний заагийг схемээс харна уу.

Тусламж үйлчилгээ

А. Нисэх буудал /ЗҮХ-ийн чиглүүлэх, тусламж үйлчилгээний ажилтан/

ОУ-ын явах чиглэлд:

  • Угтуулах цэгээс бүртгэлийн цэг  хүртэл,

ОУ-ын ирэх чиглэлд:

  • Тээшний танхимаас угтан авагчид хүлээлгэн өгөх хүртэл,

ОН-ын явах чиглэлд:

  • Бүртгэлийн  цэг  хүртэл,

ОН-ын ирэх чиглэлд:

  • Тээшний танхимаас угтан авагчид хүлээлгэн өгөх хүртэл    

 

Б. Газрын үйлчилгээний байгууллага /Зорчигч бүртгэлийн ажилтан/

ОУ-ын явах чиглэлд:

  • Бүртгэлийн цэгээс агаарын хөлөг хүртэл,

ОУ-ын ирэх чиглэлд:

  •  Агаарын хөлгөөс хилийн баримт бичгийн хяналт шалгалтаар шалгуулж  тээшний танхимд оруулах хүртэл,

ОН-ийн явах чиглэлд:

  • Бүртгэлийн  цэгээс агаарын хөлөгт суулгах хүртэл

ОН-ийн ирэх чиглэлд:

  • Агаарын хөлгөөс тээш олгох танхим  хүртэл

 

 

3.1.3 Тусламж үйлчилгээгээр дараах үйлчилгээг үзүүлэх боломжгүй болно. Үүнд: 

  •  Ариун цэврийн өрөөний суултуурт шилжүүлэхэд туслах
  •  Ариун цэврийн өрөөнд тусламж үзүүлэх
  •  Хувцас солиход туслах 
  •  Хооллоход туслах
  •  Хүндэтгэх шалтгаангүйгээр удаан хугацааны туршид тусламж үйлчилгээ  үзүүлэх

3.2. Төлбөр

3.2.1. “Чингис хаан” ОУНБ-ын ЗҮХ-ээс 3.1.2.-ын “А”  хэсэгт заагдсан нисэх буудлын Тусламжийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

3.3. Тусламж үйлчилгээг түдгэлзүүлэх

3.3.1. Тусламж үйлчилгээний захиалгыг дараах тохиолдолд түр түдгэлзүүлж энэ талаар ЗҮХ нь хэрэглэгчид мэдэгдэнэ. Үүнд:

  • Нисэх буудалд онцгой байдал тохиолдсон үед буюу газар хөдлөлт, гал түймэр, цахилгаан тасалдал, үер, олон нийтийг хамарсан үймээн, самуун болон бусад онц байдлын улмаас тусламж авах захиалгыг хүлээн авах боломжгүй тохиолдолд;
  • Нисэх буудлын систем тоног төхөрөмжид эвдрэл гэмтэл гарсан үед;

3.3.2. Үйл ажиллагааны явцад гарсан тодорхой шалтгааны улмаас ЗҮХ нь тусламж үйлчилгээний захиалгыг бүхэлд нь буюу хэсэгчлэн түдгэлзүүлж болно.

3.4. Үүрэг хариуцлага

3.4.1. 3.3.1-д тусгагдсан нөхцөл байдлын улмаас хэрэглэгчийн зүгээс тусламж үйлчилгээний захиалга хийх болон  ЗҮХ – нь захиалга хүлээн авах  боломжгүй тохиолдолд  үүдэн гарах хохирол болон хариуцлагыг ЗҮХ нь  хүлээхгүй болно.

3.4.2. Тусламж үйлчилгээг үзүүлэхэд оролцогч байгууллага /агаарын тээвэрлэгч, газрын үйлчилгээний байгууллага/-аас үүдсэн болон  тухайн үйлчлүүлэгчээс шалтгаалан үйлчилгээг бүрэн болон хэсэгчилэн авч чадаагүйн улмаас учирсан хохирлыг ЗҮХ нь хариуцахгүй болно.

3.5. Нууцлалын бодлого

3.5.1 ЗҮХ нь тусламж үйлчилгээ авч байгаа аливаа хэрэглэгчээс ирүүлсэн хувийн мэдээллийг Хувь хүний нууцын тухай Монгол улсын хуулийн 5-р зүйлийн 4-д заасны дагуу бусдад задруулахгүй байх үүргийг хүлээнэ.

3.5.2. Хэрэглэгч гишүүн өөрөө хувийн мэдээллийг Хувь хүний нууцын тухай Монгол улсын хуулийн 5-р зүйлийн 1-д заасны дагуу бусдад задруулахыг хориглоно.

3.6.  Гомдол, санал шийдвэрлэх

3.6.1. Гомдол саналыг хүлээн авч байгаа аливаа ажилтан /шууд харилцаж байгаа/ нь тухайн хүнтэй харилцахдаа “Нисэх буудлын үйлчилгээний ажилтны заавар”-ын 5.2- ыг мөрдөн ажиллана.

3.6.2. Тусламж үйлчилгээний талаарх гомдол, санал, хүсэлт, талархлыг  дараах сувгуудаар хүлээн авна. Үүнд:

  • Зорчигч терминал дахь санал хүсэлтийн хуудсаар
  • “Чингис хаан“ ОУНБ-ын цахим хуудасны  Санал хүсэлт цонхоор
  • Зорчигч терминалын газрын ЗҮХ-ийн 7128-7467 дугаарын утсаар
  • Чат үйлчилгээгээр

3.6.2. Үйлчилгээний талаарх санал, гомдол, хүсэлтийг “Чингис хаан” ОУНБ-ын Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх үйл ажиллагааны журмын дагуу шийдвэрлэнэ.

3.1.  Бусад заалт

3.1.1. Энэхүү  дүрэм нь 2020 оны …..-р сарын .......-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих болно.

 

Хүсэлт илгээх