Карго терминалийн танилцуулга, холбоо барих

"Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын Карго терминал нь агаарын тээврээр тээвэрлэгдэж ирэх болон явах карго болон шууданг газрын тээвэртэй холбох нэгдсэн цогц үйлчилгээг хүргэдэг.

"ЧИНГИС ХААН" ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН КАРГО ТЕРМИНАЛ

"ЧИНГИС ХААН" Олон улсын нисэх буудлын Карго терминал нь агаарын тээврээр тээвэрлэгдэх экспортын болон импортын карго, шууданг газрын тээвэртэй холбох цогц үйлчилгээг хүргэдэг. Энэхүү ажлын хүрээнд "ЧИНГИС ХААН" Олон улсын нисэх буудал дахь  Гаалийн газар, түүний хорио цээрийн алба, Агаарын тээвэрлэгч авиакомпаниуд, Гаалийн болон Тээвэр зуучлагч компаниудын үйл ажиллагааг нягт уялдуулж иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай үйлчлэхийг зорьдог.

Тус карго терминал Олон улсын болон орон нутгийн нислэгээр тээвэрлэгдэж ирсэн, тээвэрлэгдэж явах бүх төрлийн карго, шууданг нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ачиж буулгах, тээвэрлэлтэд бэлтгэх, хүлээн авах болон хадгалах үйлчигээг Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага/ICAO/ болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос /IATA/ гаргасан стандарт, заавар, дүрмийн дагуу чанарын өндөр түвшинд хүргэнэ.

КАРГО ТЕРМИНАЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ, ОНЦЛОГ

  • Байгууламжийн ашигтaй талбай – 3750 м2
  • Жилд 12000 тонн карго ачаа, шуудан нэвтрүүлэх
  • Аюултай ачааны агуулах эскпорт, импорт тус бүрт – 80м3
  • Үнэт ачааны агуулах эскпорт, импорт тус бүрт – 80м3
  • Хөргөлттэй агуулах +2 – +8⁰C – 80м3
  • Хөлдөөгчтэй агуулах -25⁰C – 60м3
  • 1–2,5 тонн хүчин чадалтай 4 сэрээт өргөгч

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ 

Өдөр

Ажлын цаг

Цайны цаг

 Даваа

0830 – 1730

1230 – 1330

Мягмар

0830 – 1730

1230 – 1330

Лхагва

0830 – 1730

1230 – 1330

Пүрэв

0830 – 1730

1230 – 1330

Баасан

0830 – 1730

1230 – 1330

Бямба

0830 – 1400

 

Ням

АМАРНА

Бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй.

ХОЛБОО БАРИХ

Өрөөний дугаар

Холбоо барих
албан тушаал, И-мэйл хаяг

Утас

207

229

Карго терминалийн мэргэжилтэн

71287364

71287365

129

Экспорт, гаалийн түр агуулахын нярав

71287348

130

Импортын нярав

71287347

122

МИАТ Карго оффис /ачааны мэдээлэл лавлах/

71287933

71287934