Карго ачаа илгээх / Экспорт

"Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын Карго терминал нь агаарын тээврээр тээвэрлэгдэж ирэх болон явах карго болон шууданг газрын тээвэртэй холбох нэгдсэн цогц үйлчилгээг хүргэдэг.

БАРАА ЭКСПОРТЛОХОД ДОР ДУРЬДСАН БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ

  • Гадаад худалдааны гэрээ
  • Үнийн нэхэмжлэх
  • Баглаа боодлын тодорхойлолт
  • Татвар, хураамж төлсөн баримт
  • Эрх бүхий байгууллагын лиценз, зөвшөөрөл, тодорхойлолт
  • Барааны гарал үүслийн гэрчилгээ
  • Мэргэжлийн байгууллагын дүгнэлт, чанарын гэрчилгээ болон бусад шаардлагатай бичиг баримт
  • Горимын дагуу шаардагдах бичиг баримт
  • Хэрэв та АЮУЛТАЙ АЧАА илгээх гэж байгаа бол Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ын Аюултай ачааны дүрмийн (IATA Dangerous Goods Regulation) дагуу ачаагаа тээвэрлэлтэд бэлдэж, мэдүүлнэ үү!