Нисэх буудлын аяллын журам, үнэ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ТАНИЛЦУУЛГА

Уг аяллаар нийтдээ 4 цэгээр дайран өнгөрөх бөгөөд нислэг үйлдвэрлэлийн хамгийн нууцлаг бодит үйл ажиллагааг харах, мөн зөвхөн нислэгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцдог тоног төхөөрөмжүүдтэй танилцах болно.

Маршрутын талаар товч дурдвал:

  • Эхний цэг агаарын хөлөгт хамгийн чухал үйлчилгээг үзүүлдэг газрын үйлчилгээний нэгээхэн хэсгийн бодит үйл ажиллагааг хөндлөнгөөс ажиглах болно.
  • 2 дахь цэг Агаарын хөлөг болон нисэх буудлыг галын аюулаас урьдчилан сэргийлэх галын алба болон галын машин тоног төхөөрөмжтэй танилцана.
  • 3 дахь цэг Агаарын хөлгийн хөөрөх, буух, явгалахад зориулагдсан зам талбайн арчлалт аюулгүй байдлыг хангадаг Аэродромын алба болон тоног төхөөрөмжтэй танилцана.
  • Эцэст нь Агаарын хөлгийн хөөрөлт, буултын үйл ажиллагааг ойроос харах бодит мэдрэмжийг авах болно.

Нисэх буудлын аяллын журам
Татаж авах


Холбоо барих утас: +976-7128 7399
Имэйл: [email protected]

Дд Оролцогчийн төрөл Энгийн Групп (Хөнгөлөлттэй - 10%)
Нисэх буудлаас эхлэх Нисэх буудлаас эхлэх Улаанбаатар хотоос эхлэх 
1 Том хүн /18 наснаас дээш/ 40,000₮ 36,000₮ 54,000₮
2 Хүүхэд /11 наснаас дээш/ 20,000₮ 18,000₮ 27,000₮
Тайлбар: *6-11 хүртэлх настай хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчтай тариф дагуу оролцохыг зөвшөөрнө. /НӨАТ орсон/