Та бүхэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын “Линк” бизнес танхимаар нислэгийн тасалбарын ангиллаас үл хамааран үдэн гаргагч, угтан авах зочдын хамт үйлчлүүлэх боломжтой. Манайх нэг дор 70 хүртэлх зочин хүлээн авч, тав тухтай орчинд өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлнэ.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын “Линк” бизнес танхимаар олон улсын нислэгийн бүх чиглэлд суугчийн тасалбарын ангиллаас үл хамааран үдэн гаргах, угтан авах зочдын хамт үйлчлүүлэх боломжтой. 70-80 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадалтай үйлчилгээний танхим, ВИП өрөөнд тухлах зэрэг тав тухтай орчинд өндөр зэрэглэлийн үйлчилгээг үзүүлнэ.
Бизнес танхимын үйлчилгээний төлбөрт хоол зууш, цай кофе, ус ундаа, шар айраг дарс, амттан өндөр хурдны хязгааргүй интернэт, тамхины өрөө, хүүхдийн өрөө бүхий тав тухтай, тохилог орчин багтах бөгөөд хил, гааль, аюулгүй байдлын хяналт шалгалтын үйлчилгээг нэг дор авч тусгай гарцаар үйлчлүүлэх боломжтой.
Транзит зорчигчдийн анхааралд: Бизнес танхим нь олон улсын явах танхимд байрладаг тул Монгол Улсын хилээр нэвтэрсний дараа үйлчлүүлэх боломжтой.
Тариф:
• 13-аас дээш насны хүүхэд: 90.000 төгрөг (3 цаг нэвтрэх эрх)
• 4-12 насны хүүхэд: 45.000 төгрөг (3 цаг)
• 0-3 насны хүүхэд: төлбөргүй (зөвхөн эцэг эх/асран хамгаалагч нарын хамт)
• ВИП өрөө 35,000 төгрөг (1 цаг)
Цагийн хуваарь: 24/7 үйл ажиллагаа явуулж байна
Байршил: Зорчигч терминалын барилгын 2-р давхар, Олон улсын бүртгэлийн 1-р цэгийн баруун талд
Утас: 7128-7444
"ЛИНК" БИЗНЕС ТАНХИМЫН ЗАХИАЛГЫН ХҮСЭЛТ ИЛГЭЭХ