Лого нь Монгол Улсын уламжлалт өв соёл болон орчин үеийн дэвшлийг шингээсэн бэлгэдэлтэй бүтээл юм. Монгол гэрийн дүрс нь монголчуудын ахуй соёл, эв нэгдэл, зочломтгой зан чанарыг илэрхийлдэг бол гэрийн дотор талд байрлах онгоцны дүрс нь Монгол Улс дэлхийтэй холбогдож, тэнгэрт дүүлэх бэлгэдлийг агуулна.