Дулаан зогсоолын үйлчилгээ

“Чингис хаан” ОУНБ нь зорчигч үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг хангах үүднээс 200 гаруй автомашины багтаамжтай, бүрэн камержсан, 24 цагийн харуул хамгааллалт бүхий дулаан зогсоолын төлбөртэй үйлчилгээг үзүүлж байна.

ДУЛААН ЗОГСООЛООР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛ

Хэмжээ: Өндөр 2.3м-ээс ихгүй тээврийн хэрэгсэл

Үйлчлүүлэх боломжгүй тээврийн хэрэгсэл: 2 дугуйт тээврийн хэрэгсэл (Мотоцикл, Унадаг дугуй гм) 

Холбоо барих (+976) 71287352, (+976) 85050566

И-мэйл хаяг [email protected]

Байршил Зорчигч терминалын барилгын 1-р давхарт, Зогсоолын төлбөр хураах (203)1a цэг

Тариф Өвөл: 20.000₮, Зун: 8.000₮

Сараар гэрээ байгуулсан тохиолдолд Өвөл: 15.000₮, Зун: 5.000₮

 

Дулаан зогсоолын захиалга өгөх

Урьдчилан захиалга авахад анхаарах зүйл: Эрхэм үйлчлүүлэгч та бүхэн дулаан зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулах захиалга өгсөн бол тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгөх хугацаагаа тооцоолон ирнэ үү. (Бид үйлчлүүлэгчдийн ирсэн дарааллаар тээврийн хэрэгслийн гадна, дотор бүрэн бүтэн байдлыг шалган, бичлэг хийж хүлээн авдаг болно.)

 

 

Дулаан зогсоолын төлбөр төлөх цэгийн байршил