Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг аюулгүй, найдвартай, үр ашигтай гүйцэтгэлээр хангахын тулд олон улсын болон үндэсний стандарт, шаардлагад үндэслэн Аюулгүй ажиллагааны бодлого, зорилтыг тодорхойлж, эрсдэлийн удирдлагад суурилсан “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо” /Safety management system/-г бүрдүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
КОМПАНИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО
Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК нь агаарын тээврийн зорчигч, үйлчлүүлэгчдийн өмнө аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан нислэгийн үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай гүйцэтгэхийг тэргүүлэх зорилго болгон, иргэний нисэхийн Олон улсын болон үндэсний холбогдох стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрсдэлийн удирдлага”-д суурилсан Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо/Safety Management System/-г бүрдүүлэн, баталгаажуулж ажилладаг.
Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны хүрээнд бид ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тогтмол нэмэгдүүлэх, аюулгүй байдлын соёлыг бүрдүүлж, эерэг хандлагыг төлөвшүүлэх, аливаа осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байнгын сайжрах үйл ажиллагааг чухалчилж ажилладаг.
Аюулгүй байдлыг хангахад нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллага болох нисэх буудлын ажилтнууд, агаарын тээвэрлэгчид, түрээслэгчид, худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтан, зорчигч, үйлчлүүлэгчид буюу ТАНЫ, МИНИЙ, БИДНИЙ оролцоо, хамтын ажиллагаа туйлын чухал юм.
Таны оролцоо
Хэрэв та аюул, эрсдэлийг илрүүлсэн бол нисэх буудлын аюулын мэдээлэл хүлээн авах доорх сувгуудаас өөрт ойр хэлбэрийг сонгон, мэдээллийг ирүүлж, хамтран ажиллах нь аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд оруулах үнэтэй хувь нэмэр байх болно.
|
Нисэх буудлын ээлжийн менежер: |
7128-7300, 85050570 |
|
Аюулгүй байдлын хэлтэс: |
7128-7349, 85050525 |
| И-мэйл хаяг: | [email protected] |
| QR код: | ![]() |
ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ийн гүйцэтгэх захирал миний бие нь агаарын тээврийн зорчигч, үйлчлүүлэгчдийн өмнө аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан нислэгийн үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай гүйцэтгэхийн тулд “Эрсдэлийн удирдлага”-д суурилсан аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлж ажиллана.
Манай компани нь өдөр тутмын үйл ажиллагаандаа иргэний нисэхийн аюулгүй байдлын холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмыг мөрдлөг болгож, нисэх буудлын ажилтнуудын аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бататгах зорилгоор шаардлагатай сургалтуудад тогтмол хамруулна.
Түүнчлэн нисэх буудлын ажилтнууд болон нислэгийн үйл ажиллагаанд оролцогч бусад байгууллагуудын ажилтнуудад “Аюулгүй байдлын мэдээлэх тогтолцоо”, түүний ач холбогдлыг сурталчлан таниулж, аюулгүй байдлын соёлыг түгээн дэлгэрүүлнэ.
Аюулгүй байдлын үнэн бодит, мэдээлэл дамжуулж, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан ажилтныг урамшуулан дэмжих болно.