Жуулчлалын мэдээллийн үйлчилгээ

Жуулчны мэдээллийн цэг - Төв аймгийн аялал жуулчлалын холбоо

Нисэх буудлын 1 давхар, нийтийн эзэмшлийн бүс

Даваа-Баасан: 08:00-17:00 Бямба, Ням: Амарна.

Вебсайтаар зочлох
Жуулчны мэдээллийн цэг - Аялал жуулчлалын хөгжлийн төв

Нисэх буудлын 1 давхар, нийтийн эзэмшлийн бүс

08:00-20:00

Вебсайтаар зочлох
Монголын үзэсгэлэн газруудаас

АЛТАЙ ТАВАН БОГД

Баян-Өлгий аймгийн Алтай Таван богд уул нь Монгол орны хамгийн баруун захад оршдог ба Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол зэрэг манай орны хамгийн том гурван мөсөн гол тэнд оршдог. Монголын Улаан номонд бүртгэгдсэн ирвэс, халиу, алтайн аргаль, янгир, халиун буга бий.

Нуур ус цөөрөм голуудад нь ус намгийн шувууд ихээр цугладаг. Мөн хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. 

БУЙР НУУР

Буйр нуур нь Монгол орны зүүн бүсийн хамгийн том нуур юм.

Энэ нь нуур бөгөөд Зүүн Ази-Австралийн нүүдлийн зам дагуу оршдог бөгөөд олон зүйлийн нүүдлийн шувуудын хувьд чухал ус, намгархаг газар юм.

Үүнээс гадна загасны нөөц ихтэй учраас хүн амд хөдөө аж ахуйн чухал ач холбогдолтой. Буйр нуур нь цэнгэг устай нуур юм.

 ИХ БУРХАНТ ЦОГЦОЛБОР

Жанрайсиг бурхны баруун хөлөө завилсан, зүүн хөлөө хагас нугалсан, 8 гараа дэлгэсэн дүр төрхтэй сэтгэл татам газар.

18-р зууны дунд үеийн нүүдэлчид, гар урчууд, дархны ур ухаан, ард түмний нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон түүхтэй. Их бурхныг бүтээхийн тулд Буйр нуурын болор элс, Халхголын хайрга, Хамарын давааны цагаан тосон шавраар чулуу гаргаж, байгалийн будгаар янз бүрийн өнгөөр чулууг урласан.

ХОРЬДОЛ САРЬДАГ

Хорьдол сарьдгийн нуруу нь нуга, тайга, хээр хосолсон, байгалийн унаган төрхөө хадгалсан үзэсгэлэнт газар юм.

Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болох ба Баян нуруунаас Арсай хэмээх хөтлөөр тусгаарлагдана.

Уулын эгц цавчим хажуу, шовх оргилууд нь байгалийн бусад хэсгүүдтэй нийлж өвөрмөц орчинг бүрдүүлэх бөгөөд  ар өвөр хажуугаас олон гол горхи эх аван урсдаг байгалийн ховор үзэсгэлэнт газар билээ.

ХӨВСГӨЛ НУУР

Хөвсгөл нуур нь Монголын хамгийн том цэнгэг нуур юм.

2 сая гаруй жилийн настай тус нуурын нийт усны эзлэхүүн 381 км³, дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгтээ 262 метр, урт нь 136 км, хамгийн өргөн хэсэг нь 36,5 км ажээ.

ДӨРГӨН НУУР

Дөргөн нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь давст нуур юм.

Хар нууртай залгаа орших энэ нуурын эргийн байдал бусад нууруудыг бодвол илүү цөлөрхөг бөгөөд Бага нуурын манхан элс уснаа гүн түрж нуурын ёроолыг хучна.

БАЯН ЗАГ

10 гаруй км урт, 100-200 м гүн хавцлыг Хэрмэн цав гэдэг.

Эрт цагт их далай байсан гэдгийг улаан толгод, говь нотлох мэт. Дундад зууны үеийн Европын шилтгээнүүдийн цамхаг, янз бүрийн амьтадтай төстэй "Авангард" толгодууд холоос метрополис хотын балгас мэт харагддаг.

Анх 1969 онд Монгол, ЗХУ-ын судлаачид үлэг гүрвэл, мэлхий, матар, олон төрлийн шувуудын эртний олдворуудыг эндээс олжээ. Энэ хонхор шиг газар ороход хоёр "Хаалга" байдаг бөгөөд төөрөх магадлал өндөр, зундаа 60 хэм хүрч халдаг тул "Үхлийн цоорхой" гэж ч нэрлэдэг.

ХАРХИРАА ТҮРГЭНИЙ НУРУУ

Улсын хилээс Ховд гол хүртэлх Увс нуур, Ачит нуурын хоорондох уулархаг газрыг Хархираа, Түргэний нуруу гэдэг. Алтайн нурууны салбар уулс Хархираа Түргэний уулс нь олон сүрлэг оргил бүхий ихэр уулс юм. Түргэний нурууны хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 3965 метрийн өндөрт өргөгдсөн Дэглий цагаан уул юм. Газарзүйч эрдэмтдийн үзэж байгаагаар Хархираа Түргэний нуруунд цасан бүрхүүлтэй арав гаруй оргил, мөсөн голууд байдаг бөгөөд тэдгээр нь Монгол орны уулсын нийт цас, мөсний талбайн 20 гаруй хувийг эзэлдэг.

МУХАР ШИВЭРТ

Энэ нь Өмнөговь аймгийн Зүүн сайхан уулын хамгийн өндөр мөстэй ам юм. 10 орчим метрийн өндрөөс урсах жижиг булаг өвлийн улиралд хадны ханыг дагаж томорч, хөлдөж том мөсөн бүрхүүл үүсгэдэг. Нар бараг тусдаггүй мухар зам тул зуны дунд үе хүртэл мөстэй байж болно.

Замдаа хоёр талаараа уулын орой дээр харагдах янз бүрийн амьтан, шувуудын дүрсийг сонирхож болно. Мухар Шивэртийн байгаль орчныг хамгаалах ажлыг нутгийн иргэд хариуцдаг байна.

Тус амны өндөр оргилуудад Ооч Ёл байнга үүрлэдэг учир аль болох дуу чимээ бага гаргаж, заасан тэмдэглэгээний дагуу аялахыг зөвлөдөг.  Энэ нь Ёл шувууг үргэж дайжихгүй байхад тустай, мөн зэрлэг амьтад, шувуудыг хамгаалахад томоохон  хувь нэмэр болно.

 

БАЙРШИЛ