Аэродромын хураамжууд

Дэлгэрэнгүй агуулга

БУУЛТЫН ХУРААМЖ

  1. Олон улсын нислэгт (600 милээс дээш холын зайн нислэг) - 18 ам.доллар (тонн тутамд)
  2. Олон улсын нислэгт (600 милээс дотогш  ойрын зайн нислэг) - 17,000 төгрөг (тонн тутамд)
  3. Орон нутгийн нислэгт - 5,500 төгрөг (тонн тутамд)

ХҮЗҮҮВЧНИЙ ХУРААМЖ

  1. Нислэг тутамд 200 ам.доллар (эхний 2 цагт) 
    Нислэг тутамд 40 ам.доллар (дараагийн 30 минут тутамд)

Тэмдэглэл: Дараах зорчигчдыг Зорчигч үйлчилгээний хураамжаас чөлөөлнө.

  • Дипломат паспорттай албан ажлаар явж байгаа зорчигч
  • Албан ажлаа гүйцэтгэж байгаа нисэх бүрэлдэхүүн
  • Ослын буулт хийсэн агаарын хөлгийн зорчигчид
  • Транзит зорчигчид (24 цагийн турш)
  • 0-2 насны зорчигч

Төлбөрийн хэлбэр: Хуваарьт нислэгүүдэд ногдуулах бүх хураамжуудыг сар тутам, Хуваарьт бус нислэгийн хураамжийг нислэг тутам “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн нэгжээс явуулсан нэхэмжлэлийн дагуу төлнө.

АГААРЫН ХӨЛГИЙН ЗОГСОЛТЫН ХУРААМЖ

  • 50 ба түүнээс доош (Хөөрөлтийн дээд хүндийн жин) - 130 төгрөг (тонн/цагт)
  • 51-100 (Хөөрөлтийн дээд хүндийн жин) - 260 төгрөг (тонн/цагт)
  • 101 ба түүнээс дээш (Хөөрөлтийн дээд хүндийн жин) - 390 төгрөг (тонн/цагт)

ТЭЭШ ДАМЖУУЛАХ СИСТЕМИЙН ХУРААМЖ

  1. Олон улсын нислэгт - Нислэг тутамд 168 ам.доллар
  2. Орон нутгийн нислэгт - Нислэг тутамд 190,000 төгрөг

Тэмдэглэл: Дараах зорчигчдыг Зорчигчын аюулгүй байдлын үйлчилгээний хураамжаас чөлөөлнө.

  • Албан ажлаа гүйцэтгэж байгаа нисэх бүрэлдэхүүн
  • Ослын буулт хийсэн агаарын хөлгийн зорчигчид
  • 0-2 насны зорчигч

Тэмдэглэл:  Нислэг эхлэхээс ажлын 1 өдрийн өмнө хүсэлтээ ирүүлсэн захиалгат нислэг үйлдэх гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгүүдэд үзүүлэх үйлчилгээний хураамж 50 хувиар нэмэгдэнэ.


Тэмдэглэл: Орон нутгийн нислэг үйлдэх үндэсний болон гадаадын агаарын тээвэрлэгчдэд үзүүлэх дээрх аэродромын үйлчилгээний хураамжуудад нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) нэмж тооцно.

ЗОРЧИГЧ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ

  1. Олон улсын зорчигч - Зорчигч бүрээс 25 ам.доллар
  2. Орон нутгийн зорчигч - Зорчигч бүрээс 5,500 төгрөг
  3. Дамжин өнгөрөх зорчигч (олон улс хоорондын) - Зорчигч бүрээс 12.5 ам.доллар

ЗОРЧИГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ( ЗӨВХӨН ОЛОН УЛСЫН НИСЛЭГТ )

  1. Зорчигч тутамд 5 ам.доллар

Тэмдэглэл: “Иргэний нисэхийн төлбөртэй үйлчилгээний төрөл, төлбөрийн хэмжээ, үйлчилгээний орлогыг зарцуулах журам”-ын 5 дугаар бүлэгт заасны дагуу дараах төрлийн нислэгийг нисэх буудлын үйлчилгээний төлбөр, хураамжаас чөлөөлнө. Үүнд:

  • Эрэн хайх, авран туслах нислэг.
  • Агаарын хөлөг хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн эсхүл ослын буулт.
  • Шалгалтын нислэг. (Холбоо навигаци, гэрэл суултын тоног төхөөрөмж, агаарын хөлгийн болон нислэгийн журам зохиох гм.)
  • Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үйлчилгээний төлбөр хураамжаас чөлөөлөгдсөн нислэг.