Гар тээш болон тээш бэлтгэх

Зорчигч таны гар тээш болон бүртгэгдсэн тээшнээс дараах хориглосон, хязгаарлагдсан эд зүйлс илэрвэл аюулгүй байдлын үзлэгийн цэг дээр хаях шаардлагатай болохыг анхаарна уу.

ГАР ТЭЭШ БЭЛТГЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС 

Зорчигч таны гар тээшнээс дараах хориглосон, хязгаарлагдсан эд зүйлс илэрвэл аюулгүй байдлын үзлэгийн цэг дээр хаях шаардлагатай болохыг анхаарна уу.

ГАР ТЭЭШИНД АВЧ ЯВАХЫГ ХОРИГЛОХ ЭД ЗҮЙЛС

  • Галт зэвсэг ( үүнд тоглоом болон дуурайлгаж хийсэн эд зүйлс хамаарна )
  • Хурц ир, үзүүртэй зүйлс ( олон төрлийн багаж хэрэгсэл )
  • Аюултай ачаанд хамарагдах химийн болон хортой бодисууд
  • Бие хамгаалах хэрэгсэл, загасны уурга, олс, скоч
  • Асаагуур, шүдэнз

ГАР ТЭЭШИНД ЗӨВШӨӨРӨГДӨХ ШИНГЭН ЭД ЗҮЙЛС БОЛОН ЛИТИ БАТЕРЭЙ

  • Тус бүр нь 100 мл - ээс бага савлагаатай нийт 1 литр хэмжээ бүхий шингэн
  • Нялх хүүхэдтэй хамт явж буй тохиолдолд хүүхдийн хоол, хөхний сүү
  • Эмчийн зөвшөөрөлтэй эмийн бэлдмэл
  • 27000mAh - аас доош хэмжээтэй лити батерэй, зөөврийн цэнэглэгч, гар утасны цэнэглэгч гэр.

 

ТЭЭШ БЭЛТГЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС 

Бүртгэгдсэн тээшнээс дараах хориглосон, хязгаарлагдсан эд зүйлс илэрвэл аюулгүй байдлын үзлэгийн цэг дээр хаях шаардлагатай болохыг анхаарна уу.

БҮРТГЭГДСЭН ТЭЭШИНД АВЧ ЯВАХЫГ ХОРИГЛОСОН ЗҮЙЛС

  • Тэсрэх бодис, салют, бенгалын гал гэх мэт...
  • Шахсан хий, бутан, хүчилтөрөгч гэх мэт...
  • Шатамхай шингэн болон хатуу /будаг, будаг шингэлэгч, асаагуур, асаагуурын шингэн гэх мэт.../
  • Идэмхий бодис, мөнгөн ус, батерэй гэх мэт...
  • Хорт болон халдварт бодис, хортон шавж устгагч гэх мэт...
  • Исэлдүүлэгч, хэт исэл, цайруулагч гэх мэт...
  • Соронзон материал зэрэг бусад аюултай зүйлс