0-3 насны хүүхэдтэй эцэг, эх

ҮЙЛЧИЛГЭЭ

Та 0-3 насны хүүхэдтэй яваа бол манай  I ба II давхрын мэдээллийн цэгүүдээс хүүхдийн тэрэг авч ашиглаж болно. Мэдээллийн цэг дээр бүртгэлийн хуудас бөглөн зөвхөн терминал дотор ашиглах ба буцаан өгөх ёстойг анхаарна уу.

Мөн урьдчилсан захиалга өгч үйлчилгээ авах бол

  1. Нисэх буудлын вэбсайтын Үйлчилгээ цэснээс
  2. Нисэх буудлын үйлчилгээ
  3. Туслах чиглүүлэх үйлчилгээ хэсэгт нэвтрэн урьдчилсан захиалга өгч үйлчлүүлж болно.

Захиалгын маягтыг бөглөхөөс өмнө Захиалгын дүрэмтэй сайтар танилцана уу.

 

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ

Хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, өвчтэй асаргаа шаарддаг үйлчлүүлэгчид  зориулсан том зай талбайтай ариун цэврийн өрөөтэй.

Онцлог:

  • Гаднаасаа болон дотроосоо нээх, хаах товчлууртай
  • Автомат гүйдэг хаалгатай,
  • Хаалга хаагдаж, нээгдэж байгааг сануулсан дуут сануулгатай
  • Зориулалтын ханын бариул, бидэ суултууртай
  • Яаралтай үед тусламж дуудах товчлууртай
  • Өвчтэй болон асаргаа шаарддаг хүмүүст зориулсан тавцантай
  • Асран хамгаалагчтайгаа хамт орох боломжтой
  • 0-2 насны хүүхдийг суулгах аюулгүйн сандалтай
  • Орох гарах хэсэгт тээглүүргүй.

Байршил

  • 1 давхар Угтан авах танхимд -1
  • 1 давхар, ОУ-ын ирэх зорчигчдын танхимд-1
  • 1 давхар ОУ-ын тээш олгох танхимд -1
  • 2 давхар, баруун талын коридорт- 1
  • 2 давхар, зүүн талын коридорт-1
  • 2 давхар, ОУ-ын явах танхимд -1

 

ХҮҮХДИЙН ӨРӨӨ

Бага насны хүүхэдтэй үйлчлүүлэгчид зориулсан Хүүхэд асрах өрөө I ба II давхарт байрлаж байна.

БАЙРШИЛ