Харааны бэрхшээлтэй үйлчлүүлэгч

ҮЙЛЧИЛГЭЭ

Нисэх буудлын гадна I ба II дугаар давхрын үйлчлүүлэгч буулгах хэсгээс  I ба II давхрын мэдээллийн цэгүүд рүү шууд хүргэх брайл замтай. Хэрэв та дагалдан явах хүнгүй бол мэдээллийн үйлчилгээний цэгийн ажилтанд хандана уу.

Нисэх буудал нь 1 ба 2 давхрын авто машин түр зогсох хэсгээс 1 ба 2 давхрын мэдээллийн цэг хүртэл харааны бэршээлтэй үйлчлүүлэгчдэд зориулсан брайл замтай. 

Мөн урьдчилсан захиалга өгч үйлчилгээ авах бол

  1. Нисэх буудлын вэбсайтын Үйлчилгээ цэснээс
  2. Нисэх буудлын үйлчилгээ
  3. Туслах чиглүүлэх үйлчилгээ хэсэгт нэвтрэн урьдчилсан захиалга өгч үйлчлүүлж болно.

Захиалгын маягтыг бөглөхөөс өмнө Захиалгын дүрэмтэй сайтар танилцана уу.

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ

Хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, өвчтэй асаргаа шаарддаг үйлчлүүлэгчид  зориулсан том зай талбайтай ариун цэврийн өрөөтэй.

Онцлог:

  • Гаднаасаа болон дотроосоо нээх, хаах товчлууртай
  • Автомат гүйдэг хаалгатай,
  • Хаалга хаагдаж, нээгдэж байгааг сануулсан дуут сануулгатай
  • Зориулалтын ханын бариул, бидэ суултууртай
  • Яаралтай үед тусламж дуудах товчлууртай
  • Өвчтэй болон асаргаа шаарддаг хүмүүст зориулсан тавцантай
  • Асран хамгаалагчтайгаа хамт орох боломжтой
  • 0-2 насны хүүхдийг суулгах аюулгүйн сандалтай
  • Орох гарах хэсэгт тээглүүргүй.

Байршил

  • 1 давхар Угтан авах танхимд -1
  • 1 давхар, ОУ-ын ирэх зорчигчдын танхимд-1
  • 1 давхар ОУ-ын тээш олгох танхимд -1
  • 2 давхар, баруун талын коридорт- 1
  • 2 давхар, зүүн талын коридорт-1
  • 2 давхар, ОУ-ын явах танхимд -1

ТУСГАЙ СУУДАЛ

Тусгай суудал нь Онцгой анхаарал хандуулах шаардлагатай харааны болон  сонсголын бэрхшээлтэй, өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй зорчигч,  өвчтэй, асаргаа шаарддлагатай хүмүүст зориулагдсан. Эдгээр суудал нь хүлээх танхимын гарцуудын ойр мөн тээш олгох танхимдуудад  байрладаг.

Та ойр байгаа онцгой анхаарал шаардлагатай хүмүүст санал болгоно уу.

Байршил:

  • 2 давхар ОУ-ын хүлээх танхим
  • 1 давхар ОУ-ын ирэх зорчигчдын танхим
  • 1 давхар ОУ-ын тээшний танхим
  • 1 давхар ОН-ийн хүлээх танхим
  • 1 давхар ОН-ийн ирэх зорчигчдын танхим

ЦАХИЛГААН ШАТ,  УРСДАГ ШАТ, ЯВГАН ШАТ, БРАЙЛ ТЭМДЭГЛЭГЭЭ

Цахилгаан шат бүрт давхар сануулах дуут сануулгатай,  Яаралтай үед дуудлага дуудах товчлууртай, товчлууруудыг брайл үсгээр хаягжуулсан. Урсдаг шат, цахилгаан шатны  өмнө  хэсэгт брайл товгор тэмдэглэгээтэй. Урсдаг, болон явган шатнуудын бариуланд эхлэж байгаа  дуусч байгааг сануулсан брайл үсгэн тэмдэглэгээтэй.

БАЙРШИЛ