Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.
ЗОРЧИГЧ ТА ЭДГЭЭРИЙГ МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ
"Монгол улсын гаалийн хилээр нэвтрэх" гэдэг нь хилээр орох, гарах, дамжин өнгөрөхийг хэлнэ.
ЗОРЧИГЧ ТА хилийн хяналтын байгууллагуудаар үйлчлүүлэхдээ бүгдийг нь “Гаалийн ажилтан" гэж андуурах тохиолдол түгээмэл байдаг. Иймд та үйлчлүүлэхдээ Гаалийн ажилтан (Customs гэсэн ханцуйн болон энгэрийн ялгах тэмдэг, дүрэмт хувцас)-ыг анхаарах нь зүйтэй.
Хэрэв та ачаа тээшиндээ авч яваа бараа, эд зүйлдээ эргэлзэх эсхүл зайлшгүй тодруулах шаардлагатай бол Гаалийн байгууллага, гаалийн ажилтнаас сайтар лавлаж, заавар зөвлөгөө авч байгаарай. Энэ нь таныг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг бүү мартаарай!
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА
Зорчигч та хилээр нэвтрэхдээ байнга авч явдаг хувийн хэрэглээний бараа болох хөгжмийн зэмсэг, видео камер, дуран болон зөөврийн компьютер, аяллын бусад хэрэгслээ зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-д тэмдэглэж, гаалийн байцаагчаар баталгаажуулж, авч явах нь зүйтэй.
ОНЦЛОГ НЭРИЙН БАРАА
Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг бараа (онцлог нэрийн бараа)-г Гаалийн хилээр нэвтрүүлэхэд төрийн захиргааны холбогдох байгууллагын зөвшөөрөл авахаас гадна гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн байх шаардлагатай
ЗОРЧИГЧ ТА
Дараах барааг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх эрхтэй. / Зорчигчийн гаалийн мэдүүлгээр бичгээр мэдүүлээрэй/ Үүнд:
ЗОРЧИГЧ ТА
Дараах бараатай бол зорчигчийн гаалийн мэдүүлгээр /деклараци/ гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэхээ Бүү мартаарай!
Хэрэв та гадаадад улсын хилээр нэвтрэхдээ бэлэн мөнгө, валют авч яваа бол тухайн улсын Гаалийн ажилтанд мэдэгдэж, зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-ийг бичиж баталгаажуулж аваарай. Үүнд хайхрамжгүй хандсанаас гадаад улсын хил дээр бэлэн мөнгөө хураалгах тохиолдол их гардаг.
Та биеэс тусдаа ачаа, тээш, чингэлэгээр явуулсан хувийн ачаа, бараандаа зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-ийг 2 хувь бичиж, гаалийн байцаагчаар баталгаажуулж авна уу. Энэ нь дараа та бараандаа гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл болдогийг анхаараарай
Та хилийн чанадад аялахдаа гаальд мэдүүлэх бараатай бол бараандаа баглаа, боодол хийлгэхээсээ өмнө гаальд шалгуулна уу.
Насанд хүрээгүй зорчигчийн барааг эцэг, эхийн эсхүл асран хамгаалагчийн зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-т бичнэ гэдгийг бүү мартаарай.
Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх:
Зорчигчийн аяллын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлдэг.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, нэр хаяг нь тодорхой бус, стандартын дагуу савлаагүй эм, эмийн зүйлийг хилээр нэвтрүүлэхийг хориглодог.
Мөн дараах төрлийн эмийг хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно:
АНХААРУУЛГА
Улсын хилээр бараа нэвтрүүлж буй зорчигч нь гаалийн мэдүүлэгт бичихгүй орхисон, худал бичсэн, гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, нэр төрөл, марк, зориулалт, гарал үүслийг худал мэдүүлсэн, гаалийн шалгалтаас нуун далдалсан, гаалийн бичиг баримтыг сольсон, засварласан зөрчил гаргаж гаалийн татвар хураамж төлөхөөс зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татварыг нөхөн төлүүлж, хувь хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл,
Зорчигч нь гаалийн байгууллагад мэдүүлээгүй хязгаарласан бараа болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдэсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулна.
ЗОРЧИГЧ ТА
Дараах барааг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх эрхтэй. / Зорчигчийн гаалийн мэдүүлгээр бичгээр мэдүүлээрэй/ Үүнд:
ЗОРЧИГЧ ТА
Дараах бараатай бол зорчигчийн гаалийн мэдүүлгээр /деклараци/ гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэхээ Бүү мартаарай!
Хэрэв та гадаадад улсын хилээр нэвтрэхдээ бэлэн мөнгө, валют авч яваа бол тухайн улсын Гаалийн ажилтанд мэдэгдэж, зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-ийг бичиж баталгаажуулж аваарай. Үүнд хайхрамжгүй хандсанаас гадаад улсын хил дээр бэлэн мөнгөө хураалгах тохиолдол их гардаг.
Та биеэс тусдаа ачаа, тээш, чингэлэгээр явуулсан хувийн ачаа, бараандаа зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-ийг 2 хувь бичиж, гаалийн байцаагчаар баталгаажуулж авна уу. Энэ нь дараа та бараандаа гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл болдогийг анхаараарай.
Та хилийн чанадад аялахдаа гаальд мэдүүлэх бараатай бол бараандаа баглаа, боодол хийлгэхээсээ өмнө гаальд шалгуулна уу.
Насанд хүрээгүй зорчигчийн барааг эцэг, эхийн эсхүл асран хамгаалагчийн зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-т бичнэ гэдгийг бүү мартаарай.
Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх
Зорчигчийн аяллын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлдэг.
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, нэр хаяг нь тодорхой бус, стандартын дагуу савлаагүй эм, эмийн зүйлийг хилээр нэвтрүүлэхийг хориглодог.
Мөн дараах төрлийн эмийг хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно:
АНХААРУУЛГА
Улсын хилээр бараа нэвтрүүлж буй зорчигч нь гаалийн мэдүүлэгт бичихгүй орхисон, худал бичсэн, гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, нэр төрөл, марк, зориулалт, гарал үүслийг худал мэдүүлсэн, гаалийн шалгалтаас нуун далдалсан, гаалийн бичиг баримтыг сольсон, засварласан зөрчил гаргаж гаалийн татвар хураамж төлөхөөс зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татварыг нөхөн төлүүлж, хувь хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл,
Зорчигч нь гаалийн байгууллагад мэдүүлээгүй хязгаарласан бараа болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдэсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасны дагуу дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулна.
ЧИНГИС ХААН ОУНБ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР