Гадаадын иргэн харьяатын газрын агаарын замын боомт хариуцсан газар нь олон улсын агаарын хилийн боомтод гадаад иргэдэд виз олгох, бүртгэл, хасалт хийх, оршин суух зөвшөөрлийн хасалт хийх, зөрчилтэй гадаад иргэний зөрчлийг шийдвэрлэх, ярилцлага хийж хилээр нэвтрүүлэх гэх мэт үйлчилгээг үзүүлж зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна.
Гадаадын иргэн харьяатын газар нь Монгол Улсад зорчих гадаадын иргэнд виз олгох, иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих чиг үүргийг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Төв аймагт оршин сууж буй гадаадын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж зөвлөгөө мэдээллээр ханган ажиллаж байна.
Веб сайт: http://immigration.gov.mn
Утасны дугаар: 75111882
Монгол Улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар /ДТГ, Консулын газар /КГ/ болон Гадаадын иргэн, Харьяатын газар /ГИХГ/-аас олгодог “Виз”, “Визийн зөвшөөрөл” болон Оршин суух зөвшөөрөл /ОСЗ/ гурав нь тусдаа ойлголт юм. Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм. Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Монгол Улсад 90 хүртэл /B, H, J, A, O, S ангилалтай/ хоног байх хугацаатай виз хүссэн гадаадын иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Визийн төлбөрийг гадаадын иргэн хилээр нэвтрэхдээ төлнө.
Монгол Улсад 90-ээс дээш хоногийн байх хугацаатай оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэнийг урихад дараах оршин суух зөвшөөрлийн ангиллаас сонгоно уу.