Аюулгүй байдлын үзлэг

Зорчигч та бүртгэлээ хийлгүүлж, паспорт болон оршин суугчийн тасалбараа шалгуулан аюулгүй байдлын үзлэгийн хэсгийн нэвтэрнэ. Зорчиг та аюулгүй байдлын үзэлэг хийлгэхээс татгалзсан тохиолдолд үзлэгийн дараах бүсэд нэвтрэхийг хориглоно. Та аюулгүй байдлын үзлэгт ороход бэлтгэхдээ дараах зүйслийг анхаарна уу.

Зорчигчийн аюулгүй байдлын үзлэг

Металл илрүүлэгч хаалга болон гар багаж

Зорчигч та гар утас, түлхүүр, бугуйн цаг, том хэмжээний метал зүүлт, бугуйвч, ээмэг зэргийг тайлж сагсанд хийсний дараа метал илрүүлэгч хаалгаар нэвтэрч аюулгүйн үзлэгт хамрагдана. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын аюулгүй хамгаалалтын үзлэгт ашиглагдах металл илрүүлэгч хаалга болон гар багаж нь жирэмсэн эх болон урагт ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй, хүний биед суулгасан металл эдийн аюулгүй байдлын стандартад нийцсэн төхөөрөмж юм.

Рентген төхөөрөмж

Зорчигч та гадуур хувцас, зөөврийн компьютер, цахилгаан хэрэгсэл болон бусад эд зүйлсийг цүнхнээсээ гарган сагсанд хийж мөн гутлаа тайлж рентген төхөөрөмжөөр нэвтрүүлэх зарчмаар аюулгүйн үзлэгт хамрагдана. Шингэн зүйлийг хориглох тул асгана. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын аюулгүй хамгаалалтын үзлэгт ашиглагдах рентген төхөөрөмж нь тусгай зориулалтын программын дагуу аливаа зүйлийн гадаргууд цацраг туяа шингэж үлдэхгүй байх өндөр түвшний технологиор ажилладаг ба хүний бие, эмийн бүтээгдэхүүн, хоол хүнсний аюулгүй байдал болон тэжээллэг чанарт нөлөөлдөггүй болно.

Хилийн хяналт шалгалт

Зорчигчид нисэх буудлын аюулгүй үзлэгийг дуусгасны дараа хилийн хяналт шалгалтын хэсэгт очно.
Тусгай үзлэг

Дараах зорчигчид тусгай үзлэгийн өрөөнд  аюулгүй байдлын үзлэгт хамрагдаж болно:

  • Тусгай хэрэгцээт, эрүүл мэндийн шалтгаантай зорчигчийг асран хамгаалагчийн хамт;
  • Их хэмжээний үнэт зүйл авч яваа болон шашин шүтлэг, зан үйлээс хамааралтай зорчигчид;
  • Онцгой анхаарал шаардсан эмнэлгийн тусгай хэрэгсэл, хүний эрхтэн, чандар, цусны бөөм ба ижил төрлийн материал, эрдэм шинжилгээний дээж зэрэг эд зүйлс /дагалдах баримт бичигтэй байх/;
  • Зорчигч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд.