Ачаа тээшний туузан дамжуургын нэг төхөөрөмж ашиглалтад орлоо

2023.06.02
473 уншсан

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 228 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлууд хийгдэж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд олон улсын ирэгчийн танхимын зай талбай, ачаа тээшний туузан дамжуургын хүчин чадлыг тус тус нэмэгдүүлэх өргөтгөлийн ажлууд хийгдэж байна.

Нисэх буудлын олон улсын ирэгчийн танхимыг 150-160мкв аар нэмэгдүүлж, ачаа тээшний “А” дугаартай туузан дамжуургын төхөөрөмжийг 60 метр хүртэл өргөтгөж туршилт тохируулга хийгдсэнээр, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 16:45 цагт буусан МИАТ ТӨХК-ийн Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэгээс эхлэн ашиглалтад орууллаа.

Өнөөдрөөс эхлэн ачаа тээшний “B” туузан дамжуургын өргөтгөлийн ажил эхэлсэн бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын хамт олон өргөтгөлийн ажлуудаа төлөвлөсөн хугацаанд нь хийж, тулгарч буй хүндрэлүүдийг сааруулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Барилгын өргөтгөлийн ажлын хугацаанд “НУБИЭ” ХХК-ийн ажилтнууд нисэх буудлын олон улсын ирэгчийн танхим, ачаа тээш хүлээн авах хэсэгт шаардлагатай заавар мэдээллийг өгөх, чиглүүлэх тусламж үйлчилгээг зорчигч үйлчлүүлэгчдэд үзүүлж байна.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 07 - 18

✈ БНХАУ-ЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “CHINA UNITED” КОМПАНИ “ОРДОС – УЛААНБААТАР – ОРДОС” ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

✈ БНХАУ-ЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “CHINA UNITED” КОМПАНИ “ОРДОС – УЛААНБААТАР – ОРДОС” ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025 - 07 - 13

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН УРИЛГААР ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРУХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НАР 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС 13-НЫ ӨДӨР МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

Бусад мэдээлэл