✈ БНХАУ-ЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “CHINA UNITED” КОМПАНИ “ОРДОС – УЛААНБААТАР – ОРДОС” ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025.07.18
662 уншсан

БНХАУ-ын томоохон хямд өртөгт (“low cost”) агаарын тээвэрлэгчдийн нэг болох “China United Airlines” компани 2025 оны 7 дугаар сарын 18-нд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Ордос – Улаанбаатар – Ордос чиглэлийн анхны шууд нислэгээ амжилттай үйлдлээ.

Энэхүү шинэ чиглэл нь хоёр улсын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэх, зорчигчдод илүү хүртээмжтэй, хямд өртөгтэй сонголт бий болгох ач холбогдолтой юм.

* Нислэгийн чиглэл: Ордос – Улаанбаатар – Ордос
* Нислэгийн давтамж: Даваа, Баасан, Ням гарагт
* Тийз захиалга: https://www.trip.com/w/i6Ng4ucIRQ2
* Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: https://www.flycua.com/

“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь шинэ чиглэл, түншлэлүүдийг дэмжин, зорчигчдод ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллаж байна.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 10 - 22

НИСЭХ БУУДЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ VI ДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНД

Өвөл, зуны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлт болон хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

2025 - 09 - 16

ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 - 09 - 12

“НУБИЭ" ХХК ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

“НУБИЭ" ХХК ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Бусад мэдээлэл