“НУБИЭ" ХХК ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Манай компани нь нийгмийн хариуцлага, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд боловсролын байгууллагатай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах бодлого барин ажилладаг.
Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн зүгээс сурагчдын дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, ая тухтай сурч боловсроход дэмжлэг үзүүлэх хүсэлтийг ирүүлсний дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-иас хүсэлтийг дэмжин хүлээн авч тус сургуульд яаралтайгаар дотуур байрны зөөлөн эдлэл /хөнжил, гудас, дэр/-ийг шинэчлэхэд хандив туслалцаа үзүүллээ.
Дотуур байрны 92 орны зөөлөн эдлэлийг шинэчлэн “Хүмүүн цогцолбор” сургуулийн захирал Б.Аминдаваад өнөөдөр компанийн удирдлага “НУБИЭ ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ болон “НУБИЭ ХХК”-ийн Захиргааны хэлтсийн дарга Б.Цэнгэл нарын төлөөлөл гардуулан өглөө.
“Хүмүүн цогцолбор” сургуулийн нийт сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.