СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2025 оны 11 дүгээр сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Төв аймгийн нутгаар нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, Улаанбаатар-Чингис хаан ОУНБ руу зорчих авто замд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
Иймд зорчигч үйлчлүүлэгчид та бүхэн, аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой зорчино уу.
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна


