НИСЭХ БУУДЛЫН “ХӨӨРЧ БУУХ ЗУРВАСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГ” ХУРАЛДЛАА

2025.11.05
5 уншсан

“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын “Хөөрч буух зурвасын аюулгүй байдлын баг”-ийн VI хурал, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдлаа.

Тус хуралд Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар, Монголын иргэний агаарын тээврийн нисгэгчдийн холбоо, Нислэгийн цаг уурын төв, дотоодын агаарын тээвэрлэгчид МИАТ ХК, Аэро Монголиа ХХК, Хүннү-Эйр ХХК, Изинис Эйрвэйз ХХК болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн төлөөллүүд оролцож, аэродромын хөөрч буух зурвас, явгалах замууд, апрон, агаарын хөлгийн зогсоолуудын ашиглалт болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр санал дэвшүүлж, тулгамдаж буй асуудлуудад санал солилцож, шийдвэрийн арга хэмжээг тодорхойлон, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хурлын төгсгөлд тус компанийн Аюулгүй байдлын бодлогын хүрээнд нисэх буудлын аюулгүй байдлыг хангахад идэвхтэй оролцож, аюулгүй байдлын соёлыг хамт олны дунд түгээн дэлгэрүүлэн, аюул, эрсдэлийг тогтмол мэдээлж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулан ажилласан “МИАТ” ХК-ийн Талбайн үйл ажиллагаа, хяналтын тасгийн дарга Ц.Хамт-Олон болон “НУБИЭ” ХХК-ийн Газрын үйлчилгээний газрын Талбайн үйлчилгээний ахлах зохицуулагч Э.Энхболд нарт “НУБИЭ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал талархал илэрхийлж, талархалын бичиг  мөнгөн шагнал гардууллаа. Мөн тэдний цаашдын ажилд нь улам их амжилт хүсэн, нисэх буудлын аюулгүй байдлыг хангахад улам идэвх зүтгэл гарган, аюулгүй байдлын соёлыг түгээн дэлгэрүүлж ажиллахыг хүслээ.  

 

 

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 11 - 05

НИСЭХ БУУДЛЫН “ХӨӨРЧ БУУХ ЗУРВАСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГ” ХУРАЛДЛАА

аэродромын хөөрч буух зурвас, явгалах замууд, апрон, агаарын хөлгийн зогсоолуудын ашиглалт болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр санал дэвшүүлж, тулгамдаж буй асуудлуудад санал солилцож, шийдвэрийн арга хэмжээг тодорхойлон, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

2025 - 10 - 22

НИСЭХ БУУДЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ VI ДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНД

Өвөл, зуны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлт болон хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

2025 - 09 - 16

ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бусад мэдээлэл