"ЭЙР ЧАЙНА" АВИАКОМПАНИ С909 ЗАГВАРЫН ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨР НИСЛЭГ ҮЙЛДЛЭЭ

2025.07.02
739 уншсан

БНХАУ-ын Air China өнөөдөр буюу 07 дугаар сарын 01-ний өдөр Хөх хот-Улаанбаатарын чиглэлд С909 загварын шинэ агаарын хөлгөөр нислэг үйлдэж "Чингис хаан" ОУНБ-д 09:35 минутад амжилттай газардлаа. 

C909 агаарын хөлөг нь олон улсын иргэний нисэхийн дүрэм журамд нийцсэн, Хятад улсад бие даан хөгжүүлсэн анхны богино ба дунд зайд нислэг үйлдэх бүс нутгийн зорчигч тээврийн онгоц юм. C909 агаарын хөлөг нь 78-97 зорчигч тээвэрлэх багтаамжтай бөгөөд 2,225-3,700 километрийн нислэгийн хүрээнд нислэг үйлдэх боломжтой. C909 агаарын хөлөг нь 2014 оны 12-р сарын 30-нд БНХАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас Агаарын хөлгийн төрлийн гэрчилгээ, 2017 оны 7-р сарын 9-нд Үйлдвэрлэлийн гэрчилгээ авсан.

Одоогоор C909 агаарын хөлөг албан ёсоор олон улсын тогтмол нислэгүүдэд ашиглагдаж эхэлсэн. Air China авиакомпани 1989 оноос эхлэн Монгол Улсад тогтмол нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд эдүгээ "Чингис хаан" ОУНБ-ын хамгийн том харилцагчдын нэг болоод байна. Эйр Чайна авиа компани нь Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар- Хөх хот зэрэг томоохон хотуудын хооронд тогтмол нислэгийн үйлчилгээ үзүүлж, хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн юм.

 

 

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 11 - 06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

11 дүгээр сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Төв аймгийн нутгаар нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, Улаанбаатар-Чингис хаан ОУНБ руу зорчих авто замд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж

2025 - 11 - 05

НИСЭХ БУУДЛЫН “ХӨӨРЧ БУУХ ЗУРВАСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГ” ХУРАЛДЛАА

аэродромын хөөрч буух зурвас, явгалах замууд, апрон, агаарын хөлгийн зогсоолуудын ашиглалт болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр санал дэвшүүлж, тулгамдаж буй асуудлуудад санал солилцож, шийдвэрийн арга хэмжээг тодорхойлон, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

2025 - 10 - 22

НИСЭХ БУУДЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ VI ДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНД

Өвөл, зуны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлт болон хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

Бусад мэдээлэл