“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ АНХ УДАА ЖИЛД 2 САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВЛАА

2024.11.25
1283 уншсан

Өнөөдөр Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал болж, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зорчигч эргэлт нэг жилд 2 сая хүрсэн өдөр тохиож байна.

Шинэ нисэх буудал үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш нислэг болон зорчигч урсгал өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 1,7 сая зорчигч хүлээн авсан амжилттай үдсэн бол, 2024 онд дээрх амжилтаа эвдэж 2 сая зорчигч хүлээн аваад байна.

2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд олон улс болон орон нутгийн чиглэлд 43,250 нислэг, 4,825,048 зорчигч хүлээн аваад байна.

Мөн тухайн үед 7 агаарын тээвэрлэгч компани тогтмол нислэг үйлдэж байсан бол сүүлийн 3 жилийн хугацаанд 9 агаарын тээвэрлэгч нэмэгдэж, өнөөдрийн байдлаар дотоод гадаадын 16 агаарын тээвэрлэгчид олон улс, орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.

Энэхүү түүхэн амжилт нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Монголд Зочлох Жил” арга хэмжээний хүрээнд хийсэн Визний хөнгөлөлттэй бодлого, Агаарын харилцааны хэлэлцээрүүд, Агаарын тээврийг либералчилах бодлого болон аялал жуулчлалын салбарын шинэчлэлийн бодит үр дүн билээ.

Нисэх буудалд нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг Дотоодын болон Гадаадын агаарын тээвэрлэгчид, аялал жуулчлалын байгууллагууд, төрийн тусгай чиг үүрэг бүхий хил хяналтын байгууллагууд, Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харьяа Нислэгийн хөдөлгөөн үйлчилгээний алба, Нисэхийн холбоо навигаци ажиглалтын алба, Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба болон Цаг уур орчны шинжилгээний газар зэрэг хамтран ажиллагч байгууллагууддаа гүн талархснаа илэрхийлье.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар үйлчлүүлдэг зорчигч үйлчлүүлэгчид та бүхэндээ талархал илэрхийлье.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 06 - 10

"KOREAN AIR” КОМПАНИЙН ШИНЭ ЛОГОТОЙ АГААРЫН ХӨЛӨГ “ЧИНГИС ХААН” ОУНБ-Д ГАЗАРДЛАА

Тус компани нь 41 жилийн дараа брэндингийн шинэчлэлт хийж, уламжлалт улаан-хөх таэгүг бэлгэдэл бүхий логогоо орчин үеийн, минимал хэв маягт оруулан шинэчилсэн байна. 

2025 - 05 - 29

“НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ” ХХК ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛУУДЫН ЗӨВЛӨЛ /ACI/-ИЙН ГИШҮҮҮНЧЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Тэгвэл өнөөдөр Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн Ази, Номхон Далай, Ойрхи Дорнодын бүсийн Захирал ноён Стефано Барончи гишүүнчлэлийн гэрчилгээг “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо-д албан ёсоор гардуулан өглөө.

2025 - 05 - 02

БНХАУ-Д ЗОРЧИЖ, ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДЭД

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд: Нэг. БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

Бусад мэдээлэл