СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2025.01.23
1529 уншсан

Сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт цахилгаан тамхи татах тохиолдол нэлээдгүй гарч байгаатай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ- д суугаа Элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна:

Онгоцны бүхээгт тамхи болон цахилгаан тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын "Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль"-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 7-10 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно.
Иймд БНХАУ-д зорчих болон тус улсаар дамжин гадаад улс руу зорчиж байгаа Монгол Улсын иргэд БНХАУ-ын холбогдох хууль, журмыг хүндэтгэж аялахыг хүсье.


МОНГОЛ УЛСААС БНХАУ- Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 11 - 06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

11 дүгээр сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Төв аймгийн нутгаар нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, Улаанбаатар-Чингис хаан ОУНБ руу зорчих авто замд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж

2025 - 11 - 05

НИСЭХ БУУДЛЫН “ХӨӨРЧ БУУХ ЗУРВАСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГ” ХУРАЛДЛАА

аэродромын хөөрч буух зурвас, явгалах замууд, апрон, агаарын хөлгийн зогсоолуудын ашиглалт болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр санал дэвшүүлж, тулгамдаж буй асуудлуудад санал солилцож, шийдвэрийн арга хэмжээг тодорхойлон, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

2025 - 10 - 22

НИСЭХ БУУДЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ VI ДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНД

Өвөл, зуны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлт болон хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

Бусад мэдээлэл