"НЬЮ УЛААНБААТАР ИНТЕРНЭЙШНЛ ЭЙРПОРТ" ХХК ROUTE ASIA- 2025 АРГА ХЭМЖЭЭНД 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ОРОЛЦОЖ БАЙНА

2025.03.26
520 уншсан

Агаарын тээврийн салбар нь далайд гарцгүй Монгол Улсыг бусад улс оронтой холбож, гадаад худалдаа өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж эдийн засгийг сайжруулахад гол үүрэг гүйцэтгэдэг.

Монгол Улсын агаарын үүд хаалга болсон "Чингис хаан" Олон улсын нисэх буудлаас олон улсруу нисэх нислэгийн шинэ чиглэл нэмэгдүүлэх зорилгоор “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Route Asia-2025 арга хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай оролцож байна.

Энэ удаагийн арга хэмжээ нь 2025 оны 3-р сарын 25-27-ны өдрүүдэд Австралийн Перт хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн улс орнуудын 143 нисэх буудал, 110 агаарын тээвэрлэгч, 33 аялал жуулчлалын компаниуд оролцон, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн мэдээлэл солилцож хамтын ажиллагааг эхлүүлэх юм.

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 10 - 22

НИСЭХ БУУДЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ VI ДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Өвөл, зуны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлт болон хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцсон, үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

2025 - 09 - 16

ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025 - 09 - 12

“НУБИЭ" ХХК ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

“НУБИЭ" ХХК ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Бусад мэдээлэл