АНУ-ЫН UNITED AIRLINES АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МОНГОЛ УЛС РУУ НИСЛЭГЭЭ ЭХЛҮҮЛНЭ

2025.05.01
590 уншсан

Монгол Улс АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу "United Airlines" агаарын тээвэрлэгч компани Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсоноо албан ёсоор зарласан билээ.

Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч "United Airlines” авиа компани 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд Boeing 737-800 агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэнэ.

United Airlines авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог. Тус нислэг нь АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх анхны агаарын тээврийн компани болж байна.

Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ.

United Airlines авиа компани 2025.05.01-10.13 хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд 7 хоногт 3 удаа нислэг үйлдэнэ.

Нислэгийн цагийн хуваарь:

  • Токио (Нарита) ⟶ Улаанбаатар
    16:30 – 20:55  Мягмар, Пүрэв, Ням гарагт
  • Улаанбаатар ⟶ Токио (Нарита)
    09:55 – 15:45 Даваа, Лхагва, Баасан гарагт

 

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 11 - 06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

11 дүгээр сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Төв аймгийн нутгаар нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, Улаанбаатар-Чингис хаан ОУНБ руу зорчих авто замд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж

2025 - 11 - 05

НИСЭХ БУУДЛЫН “ХӨӨРЧ БУУХ ЗУРВАСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГ” ХУРАЛДЛАА

аэродромын хөөрч буух зурвас, явгалах замууд, апрон, агаарын хөлгийн зогсоолуудын ашиглалт болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр санал дэвшүүлж, тулгамдаж буй асуудлуудад санал солилцож, шийдвэрийн арга хэмжээг тодорхойлон, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

2025 - 10 - 22

НИСЭХ БУУДЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ VI ДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНД

Өвөл, зуны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлт болон хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

Бусад мэдээлэл