"KOREAN AIR” КОМПАНИЙН ШИНЭ ЛОГОТОЙ АГААРЫН ХӨЛӨГ “ЧИНГИС ХААН” ОУНБ-Д ГАЗАРДЛАА

2025.06.10
457 уншсан

2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний агаарын тээвэрлэгч “Korean Air” компанийн агаарын хөлгүүд шинэчлэгдсэн логотойгоор нислэг үйлдэж эхэллээ.
Тус компани нь 41 жилийн дараа брэндингийн шинэчлэлт хийж, уламжлалт улаан-хөх таэгүг бэлгэдэл бүхий логогоо орчин үеийн, минимал хэв маягт оруулан шинэчилсэн байна. 
Шинэчлэгдсэн лого нь Солонгосын соёлын өвийг хадгалахын зэрэгцээ дэлхийн тавцанд илүү танигдах, дижитал орчинд нийцсэн дизайнтай болсон гэж “Korean Air”-аас мэдээлжээ.
“Korean Air” нь 1998 оноос хойш Монгол Улсын чиглэлд тогтмол нислэг үйлдэж буй гадаадын анхны агаарын тээвэрлэгчдийн нэг бөгөөд Монгол-Солонгосын агаарын тээврийн харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

 

КОМПАНИЙН ТУХАЙ

Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан бөгөөд "Чингис хаан" Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг.

ЧУХАЛ МЭДЭГДЭЛ

Мэдээ, эвентийн мэдээлэл

2025 - 11 - 06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

11 дүгээр сарын 7-ноос 8-ны өдрүүдэд Төв аймгийн нутгаар нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, Улаанбаатар-Чингис хаан ОУНБ руу зорчих авто замд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж

2025 - 11 - 05

НИСЭХ БУУДЛЫН “ХӨӨРЧ БУУХ ЗУРВАСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГ” ХУРАЛДЛАА

аэродромын хөөрч буух зурвас, явгалах замууд, апрон, агаарын хөлгийн зогсоолуудын ашиглалт болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр санал дэвшүүлж, тулгамдаж буй асуудлуудад санал солилцож, шийдвэрийн арга хэмжээг тодорхойлон, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

2025 - 10 - 22

НИСЭХ БУУДЛЫН ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ VI ДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНД

Өвөл, зуны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлт болон хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

Бусад мэдээлэл